8o
Улаанбаатар хот
mobile menu

20-35 насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна

2017-06-09 08:15:00

XXI  зууныг мэдээллийн эрин зуун хэмээн тодотгодог. Тэр нь ч үнэн. Саяхныг хүртэл хэн нэгэнтэй харьцахын тулд шуудангийн дугаарт дугаарладаг байсан бид өдгөө фэйсбүүкээс эхлээд цахим хаягаараа дамжуулан зурвас илгээж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө компьютер, интернэт гэж мэдэх нь байтугай гар утас ч байдаггүй байлаа. Хэн нэгэнтэй яаралтай холбогдох хэрэг гарвал Цахилгаан холбоонд хэд хоногийн өмнө мэдэгдэж, хүлээдэг байв. Гэвч энэ цаг үе аль хэдийнээ ард үлджээ. Гэртээ сууж байгаад л дэлхийн нөгөө өнцөгт байгаа танилтайгаа нүүр нүүрээ харан ярилцаж, хэрэгтэй мэдээллээ солилцдог болжээ. Нөгөө талаар орчин цагийн хүмүүсийн хэрэглээг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаж эхэлсэн  XXI зууны иргэд. Жирийн иргэнээс төрийн тэргүүн хүртэл хувийн хувьсгалын бүхий л ажлаа цахим сүлжээний тусламжтайгаар гүйцэлдүүлж байна. Гэхдээ гар утсаар зөвхөн ярьж, мессэж бичдэг гэвэл өрөөсгөл. Энэ үе хэдийнэ ард хоцорсон. Гар утсаараа интернэтээр аялж,телевиз үзэж, видео дуудлага хийж сүүлийн үеийн бүхий л мэдээллийг авдаг цаг үетэй бид хөл нийлүүлэн алхаж байна. Наад зах нь банкны дансаа шалгаж, мөнгөн шилжүүлэг хийх өдөр тутмын хэрэглээ болов. Үүнээс харахад гар утас бидний амьдралд зайлшгүй байх хэрэгтэй мэт.

Цахим сүлжээг залуус болон өсвөр насны хүүхдүүд хамгийн их хэрэглэдэг. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар гарсаар л.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өөлөх зүйл бас л байна. Бүхий л зүйл цахимжиж байгаа энэ үед интернэт ашиглаж цахим гэмт хэрэг үйлдэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт ихэсч байгааг холбогдох албаныхан онцолсоор байгаа. Түүгээр ч зогсохгүй зарим тохиолдол хүний амь насанд хүрэх, гүтгэх доромжлох гээд сөрөг үр дагавар гарч эхэлсэн. Түүнчлэн хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж эхэлснийг онцолж байгаа юм. Цахим сүлжээг залуус болон өсвөр насны хүүхдүүд хамгийн их хэрэглэдэг. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар гарсаар л. Жишээ нь хамгийн түгээмэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим орчин дахь элдэв дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөх болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Тэгвэл энд үүнтэй холбоотой хэд хэдэн баримт дурдая. 

Баримт 1:  Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл гутрал, дарамт шахалт зэрэг шалтгаанаас болж 2012-2016 онд ерөнхий боловсролын сургуулийн 92 хүүхэд амиа хорлосон судалгаа гарчээ. 

Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрхийн асуудал байж болох ч чиний эрхээр миний эрх хязгаарлагддаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Баримт 2: 2014 онд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н гар утсаа хулгайд алдсан хэрэг гарсан. Тэгэхэд утсыг нь хулгайлсан этгээд охины утсан дээрх зургийг фэйсбүүктээ байршуулсан нь хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Хамгийн харамсалтай нь,хэнэггүй нэгний тоомжиргүй үйлдлээс болж тэрхүү охин хичээлдээ сууж чадахгүйд хүрч, сэтгэл санааны хүнд дарамтад орсон байдаг. Эндээс харахад фэйсбүүк болон твиттер хуудсийг насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр ашигладаг нь тодорхой харагдаж байгаа юм.

Баримт 3: 2015 онд гэхэд 15 иргэн бэлгийн дарамтад оруулсан гэмт хэргийн хохирогч болж Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдсэн байна. Хохирогчдын хувьд 20-35 насныхан байжээ.

Баримт 4: Хүний хөрөнгө мөнгийг залилах хэрэг хил дамнан үйлдэгдсээр байгаа аж.

Баримт 5: Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэх хүүг ангийнх нь хэсэг хөвгүүд “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” хэмээн групптээ хийжээ. Хачирхалтай нь, энэхүү постыг нь ангийнх нь хүүхдүүд дэмжиж, бусадтай хуваалцах буюу шэйр хийсэн байна. Ингээд хичээлдээ явалгүй хэд хоноод гэрийнхээ гадаа амиа хорложээ. Энэ талаараа Б ар гэрийнхэн болон багшдаа огт мэдэгдээгүй аж. 

Судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 50 гаруй хувь нь буюу 12-оос дээш насныхан бүгдээрээ фэйсбүүк хаягтай гэсэн судалгаа гарчээ.

Баримт 6: Баянгол дүүрэгт гэхэд “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” гэгчийг өрнүүлсэн нь 12 настай охиныг амиа хорлоход хүргэсэн байна.

Судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 50 гаруй хувь нь буюу 12-оос дээш насныхан бүгдээрээ фэйсбүүк хаягтай гэсэн судалгаа гарчээ. Тэд ангийн болон бусад групп хуудсанд холбогдсон байдаг аж. Түүгээрээ дамжуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд бусад ангийнхан, найз нөхөдтэйгөө авахуулсан зургаа оруулж, өөрт таалагддаггүй хэн нэгнийг өөлдөг гэнэ. Гэвч энэ эргээд бусдадаа ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлэх шалтгаан болдог аж.

Түүнчлэн цахим орчинг буруу ашигладаг бүлэг хүмүүсийн сүлжээ бий болсныг хууль хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тэрхүү сүлжээний гол зорилго нь хэн нэгнийг шантаажлах, доромжлоход чиглэхэд оргиж байна. Мөн хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авч, фэйсбүүк группуудэд хүний нэр төрд халдсан тайлбар хийж тавьдаг. Тэр ч бүү хэл интернэт орчинг ашиглаж секс сүрдүүлэг хийдэг эрчүүд олширсон аж.  Энэ төрлийн гэмт хэрэг нь фэйсбүүк, инстеграмаар эхэлж хохирогчтой танилцаж, улмаар дотно харьцаанд орохыг хүссэн мессеж илгээж, нүцгэн зургийг нь авдаг. Дараа зургийг нь цахим орчинд тараана гэж сүрдүүлж, тодорхой хэмжээний мөнгийг заасан хугацаанд гуйвуулахыг шаарддаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэнхдээ өсвөр насны охид өртдөг аж. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээгээр дамжуулан бусдыг залилдаг, бэлгийн дарамтад оруулдаг үзэгдэл хүрээгээ тэлсээр ерөнхий боловсролын сургуулиудад халдварлаж эцэстээ эрдэнэт хүний аминд хүрэх болсныг дээрх судалгааны тоо баримт гэрчилнэ. Энэ бол инээдэм гэхээсээ Монголын эмгэнэл. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрхийн асуудал байж болох ч чиний эрхээр миний эрх хязгаарлагддаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Эцэст нь хэлэхэд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулахад хуулийн хариуцлага тооцохоос илүүтэй нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх, соён гэгээрүүлэх, хор уршгийг таниулах тал руу бодит ажил хэрэг болгох нь бидэнд чухал байна. Мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгаа эсэхийг мэдэх нь чухал үүрэгтэй. Ингэлээ гээд хүүхдээ цагдаж, хорих бус. Цахим сүлжээн дэх хор уршиг ямар аюултай болох, түүнийг хэрхэн зөв ашиглахыг зөвлөх шаардлага урган гарч ирж байна. Тиймээс "Цахим сүлжээн дэх МӨХӨЛ"-д таны хүүхэд өртөхгүй гэх баталгаа үгүйг санах нь илүүдэхгүй болов уу.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
FB-iig shuud haah heregtei bn. Mongoloo abrahiin tuld uur yamar ch garts biahgui
Zochin
2017/06/09 124.158.104.35
Tanaid setgegdel bichihed ygd bolohgui bn
zochin
2017/06/09 124.158.104.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment