8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдад томилохыг дэмжиж, Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон өдөр

2017-06-08 18:40:00

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал тийм ч таатай байхгүй нь тодорхой. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантай зөв байх нь чухал. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тойм хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

 

Амиа хорлосон охины үхэлд “Сохо мебель”-ийн захирал буруутай юу

Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Тус хэрэг Нарны хороололд гарсан бөгөөд, одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байсан аж. Тус өдөр “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаар мэдээлэл байна. Тус өдөр буюу тавдугаар сарын 30-ны орой “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа ажлын байран дээрээ хэсэг найзуудтайгаа хамт архидсан аж. Тус компанийн захирал архи ууж байхдаа талийгаач эмэгтэйг намайг гэрт хүргэж өг хэмээн шаардлага тавьсан аж. Тус орой талийгаач захиралаа гэрт нь хүргэж өгөлгүй орой 23.00 цагийн үед гэртээ очсон аж. Ингээд тухайн өдөр өнгөрч талийгаач эмэгтэйг маргааш өглөө ажилд нь очиход захирал өрөөндөө согтуу сууж байсан аж. Ингээд согтуу захирал тус эмэгтэйд янз бүрийн шаардлага тавьж, хормой хотыг нь сөхөж янз бүрийн ааш зан гаргахаар нь эсэргүүцэл үзүүлсэн аж. Эсэргүүцэл үзүүлж байхдаа хажуугийн ширээ мөргөж хамараа нэлээд хөхрүүлсэн байснаас гадна нэмж зохисон ул мөрч байсан аж. Дүүгийнхээ энэ байдлыг харсан ах бэр эгч нь цагдаад өргөдөл гомдол гаргахаар талийгаачтай хамт Цамбагаравын буудлаас цагдаагийг газар руу явах гэж байтал талийгаач эмийн сан ороод ирье хэмээн гарч яваад сураггүй болсон аж. Ингээд хэдэн цагийн дараа Нарны хороололоос амиа алдсан байдалтай олдсон аж. 
 Талийгаачийг амиа алдархаас өмнө тус компанийн захирал Сэлэнгээ гэх эмэгтэй “Өргөдөл гомдол гаргаад хэрэггүй. Бидэнд хууль үйлчлэхгүй” хэмээн утсаар ярьж дарамталсан талаар талийгаачийн эгч ярьсан байна. 
Тэгвэл энэ хэрэгт талийгаач охины ажиллаж байсан компанийн захирал буруутай байж болзошгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалж мэдээлж байна.  Тэрбээр фейсбүүкийн нэгэн групп-д “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу...Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. Хорин хоёр настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш.
 
Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. Хорин хоёр давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой Сохо Мебель ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Улсын дээд шүүх юуны учир ХҮН-ын даргыг яаран батламжлав

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ыг Б.Найдалаа удирдахаар болж, дээд шүүхээс батламжиллаа гэх мэдээ өчигдөр гэнэт чих дэлсэв. Түрүү жил  хэвлэлээр өдөр бүр шахуу маргаан хийж, намынхаа даргыг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан ч бүртгүүлж чадахгүй байсаар өдийг хүрсэн уг асуудал юуны учир  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт шийдэгдэж, яаран батламжлав гэдэг сонин. Өмнө нь намын даргад бүртгүүлэх тухай хүсэлтийг дээд шүүхэд намынхаа их хурлын ная гаруй хувийн саналаар батлагдсан С.Ганбаатар хоёронтоо гаргаад байсан ч Б. Найдалаа тэргүүтэй намын дотоод хутган үймүүлэгчдийн өргөн барьсан бичгээс болж намыг “дотоод маргаантай” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байдаг. Ингээд тус намынхан ХҮН-ын төв хорооны хурлын  100 хувийн дэмжлэгтэйгээр Т. Ганболдыг  даргаараа сонгон дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин бичиг баримтаа хүргүүлсэн ч мөн л Б. Найдалаа, Т. Доржханд нарын хүсэлтээр бүртгэхээс татгалзан өнөөдрийг хүрсэн. ХҮН-ыг анхнаас нь хутган үймүүлэх зорилготой орж ирсэн гэх Б. Найдалаа нь хувийн амьдрал болон улс төрийн хувьд  АН-ын З. Энхболдын хүн, тусгай зорилгоор ХҮН-д шургалсан гэдэг нь  өнөөдөр биелэлээ олж байна. Харин Т. Доржхандын хувьд МАН-ын УИХ дах бүлгийн дарга  Хаянхярваагийн тун ойрын хүн гэгддэг. Ийнхүү энэ хоёр эрхэм том намуудын харъяалалд утсан хүүхэлдэй болсоор, тэдний бодлогыг ХҮН-д хэрэгжүүлж, хагалган бутаргах ажлаа тун чадамгай хийсэн гэдэг. Б. Найдалааг  ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран сандран батламжилсан явдал нь Зи, Женко нарын урьдаас бэлтгэсэн тусгай хөтөлбөр болж байгаа нь илт болж байна.  Хуурамч тамга тэмдэг ашиглан, хууль бус аргаар намын даргад бүртгүүлж байгаа энэ бүхнийг хөндлөнгөөс харахад  Монгол улсын дээд шүүх  улс төрийн хуйвалдааны хэмжээнд яаж ажилладгаа бас дахин нэг харууллаа.

Хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг шалгаж байна

“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 14 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээд байна.

Шалгалтаар 14 зуслангийн үйл ажиллагааг “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллыг шалгах” 3.18 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 6 буюу 42.8 хувь нь бага, 8 буюу 57.1 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгджээ. Хоол үйлдвэрлэлийг шалгах 1.10.1 кодтой хяналтын хуудсаар 6 зуслангийн хоол үйлдвэрлэлийг шалгахад 3 буюу 50 хувь дунд, 3 буюу 50 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдад томилохыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, БСШУС-ын сайдад Ерөнхий сайд нэрийг нь өргөн мэдүүлсэн академич Г.Чулуунбаатарыг сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Г.Чулуунбаатарыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэнээр БСШУС-ын сайдын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Машин онхолдуулаад зугтсан жолоочийг баривчилжээ

Өнөөдөр өглөө  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож "T.Prius-20" маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргаад, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Осол гаргаад машинаа орхин зугтсаныг түүнийг гэрээс нь очиж баривчилжээ. 

Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэн хурдан удмын морио бэлэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үргэлжилж байна.

Тэгвэл түүнийг Баруун-Урт хотын төв талбайд байрлах Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн алдарт уяач М.Наянтай хурдан удмын морь бэлэглэж, дараагийн Ерөнхийлөгч болохыг бэлгэдэн ерөөлөө. Учир нь тэрбээр өмнө нь гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд хурдан удмын морь бэлэглэсэн бөгөөд дэмжсэн хүмүүс нь ялж байжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга тун их бэлэгшээн хүлээж авч, баярласан талархсанаа илэрхийллээ.

Харин аймгийн алдарт уяач М.Наянтай гуай “Би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт сонгуульд өрсөлдөх үед нь хурдан удмын хүлэг бэлэглэж байсан.

Энэ удаад Х.Баттулга хүүд хурдан удмын морио бэлэглэж байна. Энэ хүүг би Ерөнхийлөгч болоосой гэж л хүсч, морио бэлэглэж байгаа юм.

Түүнийг Ерөнхийлөгч болох болов уу гэж бодож, дэмжиж байна. Болоосой ч гэж хүсч байгаа учраас бэлэгшээн хурдан мориор зам мөрийг нь мялаалаа” хэмээн хэлсэн юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна. Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна.

Мансуурсан 14 настай хүү амиа алджээ

Өчигдөр буюу 6-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очих үед, тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч нас барсан байжээ.Хэргийн шалгалтын явцад хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ард түмнээсээ тусламж хүслээ

Монголд төдийгүй олон улсад өндөөр үнэлэгддэг авьяаслаг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдар туссан маш харамсалтай мэдээлэл байна. Маш яаралтай БНСУ-д явж мэс засал хийлгэхгүй бол түүний амь насанд аюултай учирсан талаар түүний нөхөр цахим  хуудаснаа мэдээллэсэн байна. Тун удахгүй бүсгүйн гэр бүл, найз нөхөд нь "Хатан ятгын эгшиглэн тасрашгүй"  нэртэй сайн үйлсийн аянг эхлүүлэхээр болжээ. 

Түүний нөхөр хөгчимчин Д.Ганпүрэв, “Манай гэр бүлд маш хүнд асуудал тохиолдоод байна. Тэвдэж явахад санхүүгээр туслах боломжтой тэнхлүүн нэгэн байна уу? Өнөө маргаашгүй туслах боломжтой нь хувийн чатаар холбогдоно уу? Сарын дараа бүх асуудлыг дуусгаж тусалсан хүмүүний сэтгэлийн тусыг насан туршдаа санаж, үр удамдаа хэлж долоон үеэрээ буян санаж амьдарья” хэмээн фэйсбүүктээ бичжээ. 

Image may contain: 1 person, text

Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогджээ

Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрч барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан билээ.   Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Үндэсний баяр наадмын комиссын шийдвэрийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. Ингэснээр Б.Ганзориг улсын начин цолтойгоо барилдах боломжтой болж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд шүүхээс гаргах юм байна.

Эрүүл байх 12 санамжийг амьдралдаа хэвшүүлье

Реппер GEE шилдэг татвар төлөгч болсон сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ

Реппер GEE шилдэг татвар төлөгч болжээ. Түүнд нийслэлийн татварын газраас урлагийн салбарын шилдэг татвар төлөгч өргөмжлөл гардуулсан байна. “Төр дор татвар буй, хүн бүр татвараа үнэн зөв төлдөг байх ёстой” гэдэг билээ.Тиймээс татвар төлөхөөс зайлсхийдэггүй хүмүүсийг эх оронч гэхэд болохгүй гэх газаргүй. Шагнал хүртсэн Gee “Миний төлсөн татвар Монгол Улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment