
Өнөөдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож "T.Prius-20" маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргаад, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Осол гаргаад машинаа орхин зугтсаныг түүнийг гэрээс нь очиж баривчилжээ.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

