8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнхи нутгаар бороо орж, сэрүүснэ

2017-06-07 10:01:40

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж,ихэнх нутгаар сэрүүснэ. Энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд зарим газраар бороо орно.

Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Boldoggui l yum bh da.Dandaa zurvvtei medeeleh yumaa.Ajildaa hariuutslagtai bai l da nuhdvvdee.Heldeg yaridag gazar bdgvi yum bh da.
2017/06/07 202.55.183.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment