8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлөх боломжтой

2017-06-07 09:02:20

Өнөөдөр Сангийн  яамын Нээлттэй хаалганы өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөг хоёр өдөр үргэлжилж маргааш дуусна. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй торгуульгүй төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар өнөөдөр, маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой. Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлаж болох нь ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment