8o
Улаанбаатар хот
mobile menu

Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас бэртсэн алба хаагчдын биеийн байдал сайжирчээ

2016-01-05 16:34:00

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын Ми-8 нисдэг тэрэг Налайхад осолдож, нэг хүн амиа алдан, 10 хүнийг гэмтэж бэртсэн билээ.

Тэд  Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар салбарын яам нь мэдээлсэн.

Тэгвэл гэмтсэн алба хаагчдын 5 нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Одоогоор нэг өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Үлдсэн 4 -ийн биеийн байдал сайжирсан учраас ойрын өдрүүдэд эмнэлгээс гарна хэмээн эмч нар хэллээ.

Ослын шалтгааныг тогтоох комисс ажиллаж байна. Осол болсны маргааш Зэвсэгт хүчний жанжин штабаас “Сар бүр хийдэг төлөвлөгөөт сургалтын нэг бөгөөд бүгд зэвсэгт хүчний алба хаагчид байсан” гэж мэдээлсэн. Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment