8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

2017-06-05 17:25:26

Монгол-Японы Хөдөө аж ахуйн яам хоорондын техникийн 7 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт/2017.05.29-30/ Япон улсын Токио хотноо амжилттай боллоо. Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, БТГ-ын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэл, Ерөнхий нягтлан бодогч Д.Ариунаа, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яамны зөвлөх Д.Батжаргал нарын албаны төлөөлөл оролцов.

Тус техникийн зөвлөлдөх уулзалтаар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан юм.

Санамж бичиг байгуулснаар Японы Улсын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний судалгааны байгууллага, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Олон Улсын судалгааны төвүүдтэй хүнсний аюулгүй байдлын чанарын хяналт, хүнсний худалдаанд тавигдах хөдөө аж ахуйн зохистой дадал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, ургамал, амьтны генетик нөөц чиглэлээр хамтран ажиллах юм.

Монгол-Японы Хөдөө аж ахуйн яам хоорондын техникийн зөвлөлдөх уулзалтыг 2007 оноос эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд салбарын тулгамдсан асуудал, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт, дулааны аргаар боловсруулсан салаа туурайтан малын махыг экспортлох нөхцөлийг тохирох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment