8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол инженерүүдийн угсарсан галт тэргийг хүлээлгэн өгнө

2017-06-05 15:45:00

Монгол инженерүүд дотооддоо угсарсан анхны галт тэргээ энэ сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах төсөл”-ийг хэрэгжүүлэх 21 тоот тушаал гаргасны дагуу ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн байна.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа аж. Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай юм. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Галт тэрэг гэж юуг хэлдэг гэдгийг мэдэхгүй байж мэдээлэл бичдэг сэтгүүлч минь тархиндаа жоохон мэдлэг нэмэхийг бод. Зүүнхараа вагон депод ачааны вагон угсарч байгааг галт тэрэг гэж бичих юм даа.
2017/06/05 203.91.115.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment