УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт гэртээ харьжээ. Энэ талаар тэрбээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхлан миний бие 81 цагийн турш албан өрөөндөө 3 өдөр, шөнийн турш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд төрийн эрхэм дээдсүүд, намын дарга нарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг хүлээлээ. Би Монголоо заавал гоё болгоно, Хараарай !!! Би ажилдаа ирэхгүй байж үзлээ, ажил дээрээ хонож үзлээ. Одоо би яаж үзэх ёстой юм. Одоо энэ амралтын өдрүүдээр энэ ордонд нохой ч гүйхгүй байлгүй дээ, явж ядаж цамцаа ч болтугай сольё доо, би явлаа гарлаа. Үүний дараа дахиад алхмууд байгаа !!! Тэмцэл зогсохгүй үргэлжилнэ ээ” гэсэн байна.
Ямартай ч гишүүн хувцсаа солихоор гэртээ харьжээ.