8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2017-06-05 10:41:26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөө шөнийн 24:00 цагт эхэлнэ. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөнө.

Тэдгээр нэр дэвшигч нь хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх үүргийг хуулиараа хүлээж байгаа. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Мэтгэлцээн л хэрэгтэй байна даа.Та бүхний тухай муухай мэдээлэл маш их тархаж байгаа учраас үнэн мөнөө сайн харуулмаар байна.
2017/06/05 202.179.26.157
  • Recent
  • Most Read
  • Most Comment