8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-06-05 10:00:52

ХОНЬ

Хонины ордонд төрсөн хүмүүсийн хувьд аялал зугаалгаар дүүрэн долоо хоног болно. Магадгүй ажил олгогч тань таныг томилолтоор явуулж мэднэ. Гэхдээ үүнд та бүү гуниглаарай. Томилолтын хугацаанд та өөрт ашигтай байх болохоор олон танилтай болно гэж одод зөвлөж байна. Үүний зэрэгцээ, хэрүүл маргаан, таагүй уур амьсгалаас хол байхыг хичээгээрэй. 

ҮХЭР

Үхрийн ордныхон бодож санасан зүйлээ энэ долоо хоногт хэрэгжүүлэхэд таатай байх болно. Ингэхдээ та хажууд тань үргэлж тусалж, дэмжиж байсан хүмүүсийг бүү мартаарай. Эрч хүчээр дүүрэн байх энэ долоо хоногийг гэр бүлийнхэндээ зарцуулахыг хичээгээрэй.

ИХЭР

Зургаадугаар сар таны хувьд уйтгартай байх магадлал өндөр байна. Ажил, гэр бүгд л нэг хэвийн мэт санагдах болно. Иймээс та аялалд явж, ертөнцийн сонин содон зүйлстэй танилцаж, өөрийгөө сэргээгээрэй.

МЭЛХИЙ

Мэлхий ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт ажлаа хичээнгүйлэн хийхийг одод зөвлөж байна. Таны байр суурийг хэн нэгэн залгамжлахаас сэргийлээрэй. Амралтын өдрүүдийг гэртээ анхаарал тавьж, байрандаа засвар хийгээрэй.

АРСЛАН

Энэ долоо хоногт маш азтай байх хүмүүс бол арслангийн ордныхон юм. Ажил олгогч, хамт олон тань таныг хэчнээн авьяаслаг нэгэн болохыг хүлээн зөвшөөрнө. Үүнээс гадна, хайр дурлалын улирал эхэлж байна. Хайрлаж дурлаж болно гэхдээ өрөвтас шувуу тэнгэрт байнга нисэж байдгийг бүү мартаарай.  Амралтын өдрүүдээр хамт олон, найз нөхдийндөө эсвэл арга хэмжээнд зочилж, үр дүнтэй өнгөрүүлээрэй.

ОХИН

Энэ долоо хоногт таныг гайхамшигтай үйл явдал хүлээж байна. Харин та үүнд бэлдэх хэрэгтэй. Гоёмсог, тод өнгийн хувцсаа өмсөж, уйтгартай, саарал ажлын байраа чимээрэй. Харин дарга тань уурлахгүй байх тал дээр анхаараарай. Хэн ч тантай өрсөлдөхийг хүсэхгүй гэхдээ анхаарал болгоомжтой байдал илүүдэхгүй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт жинлүүрийнхэн ажил ихтэй, завгүй өнгөрүүлнэ. Үүний хажуугаар та ажил дээрээ хайр дурлалын роман үүсгэнэ гэж одод зөгнөж байна. Гэхдээ анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөжээ. Учир нь хана ч гэсэн  чихтэй байдгийг бүү мартаарай. Энэ зургаадугаар сард та олон нийтийн үйл ажиллагаанаас сэтгэлийн таашаал авах болно.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт зөв билгийн чадвар нэмэгдэнэ. Иймээс та өөрийн зөн билигтээ итгээрэй. Санхүүгийн хувьд, та өрнөөсөө салж, том зүйл худалдан авах болно. Гэхдээ зарлагаа хянаарай Гэр бүлийн харилцаа тааламжтай байна.

НУМ

Нумыхан энэ долоо хоногт бодож санасан зүйлээ хэрэгжүүлээрэй. Гэхдээ нэг эхэлсэн ажлаа дуустал нь хийхээ бүү мартаарай. Энэхүү хөдөлмөрийг тань хүндэлж, сайшаах болно. Дэмий зүйлд бүү анхаарлаа сатааруул.

МАТАР

Энэ долоо хоногт матрын ордонд төрсөн хүмүүс өөрийн хүчиндээ найдах хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Аз зорилготой, ажилсаг хүмүүст тохиодог гэдгийг бүү мартаарай. Хамт олны зөрчилдөөнтэй уур амьсгалтай бүү зууралдаарай. Зөвхөн өөрийнхөө гүйцэтгэх ёстой ажлаа дуустал хийхийг хичээ. Харин хувийн амьдралдаа хааяа ч гэсэн анхаарал хандуулж байгаарай. Амралтын өдрүүдээр гэртээ найз нөхөд эсвэл хамаатан саднаа дуудаж, тэдэнтэй хамт баяр тэмдэглэж, хөгжилдөөрэй.

ХУМХ

Таны уран бүтээлч зан тань энэ долоо хоногт бусдыг гайхшируулсаар л байх юм байна. Төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах гэж бүү яар, болгоомжтой хөдөл. Танд атаархсан хүмүүс таныг амрахыг зөвлөх болно. Гэхдээ та амрах гэж бүү яар. Энэ зургаадугаар сар бол та өөрийгөө харуулах боломж гэж хүлээн ав.

ЗАГАС

Загасны ордонд төрсөн хүмүүст энэ долоо хоногт тохирсон  маш олон ажил гарч ирэх болно. Эдгээр ажлыг гүйцэтгэх гэж яарах хэрэггүй. Учир нь ажил олгогч тан таныг тайван уужуу хөдлөхийг зөвлөнө. Харин хамт олон тань таныг шүтэн биширсэн байдалтайгаар ажиглах болно. Иймээс та тайван уужуу төлөвлөгөөгөө боловсруул. Цалин нэмэх асуудлаа дахин даргадаа хэлэхийг одод шаардаж байна. Тэд таныг энэ асуудлаар огт ичих хэрэггүй гэж зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment