
Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
 - Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
 - Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
 - Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
 - Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
 - Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;
 - Гарыг тогтмол савандаж угаах;
 - Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
 
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

