8o
Улаанбаатар хот
mobile menu

Таны гарын үсэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА

2017-06-05 08:50:00

Өнгөрсөн 7 хоногт манай улс 63 жилдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Биднийг жаахан байхад, эмээ өвөөгийн ярьдгаар жил бүр энэ баяр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хувьд ихээхэн чухал ач холбогдол бүхий өнгүүрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ. Мөн манай улсад хүүхдийн гэх тодотголтой аюулгүй, цэвэр орчин ховор. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидий хэлж заншсанаар Хүүхдийн парк, талбай гэх мэт ганц хоёрхон газар байсан. Харин хоёр, гурван жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж хүүхэд багачууд төдийгүй иргэд амралт чөлөөт цагаа тэнд өнгөрүүлж эхэлсэн. Монголдоо хамгийн том талбайтай иргэдэд зориулсан газар хэмээн тухайн үед тодотгож байсан. Гэтэл уг газар нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцөлтэй газар гэхээс илүүтэй “хар” зах шиг болсон. Хүүхэд тоглох энэ гээд хэлчих тоглоомч байхгүй. Цөөхөн хэд нь үнэтэй. 

Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ.

Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн санхүүжилтээр, улс болон нийслэлээс нэг ч төгрөг гаргуулахгүй. Бүх зардлыг нь өөрөө гаргаж Олон улсын жишигт нийцсэн хүүхэд багачуудад тоглоомийн төв болгох санаачилгыг  "Гацуурт" компанийн захирал  Л.Чинбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан өнгөрсөн 7 хоногт дамжуулсан юм. Энэ талаар тэрээр “Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа!. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Иргэн Л.Чинбат” гэсэн нь иргэдэд төдийгүй цахим орчинд өндрөө авч тэр өдөртөө л 20  мянга хол давсан хүн шэйрлэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд ингэж дэмжсэн нь өнөөдрийн байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн худалдаа наймааны “үүр уурхай” болсонтой холбоотой. Иргэд ийнхүү дэмжиж байхад иргэн Л.Чинбатын хүсэлтийн хариу өнөөдөр ямар ч сураггүй байна. Хотын дарга Су.Батболд болон эрх мэдэл бүхий албан тушаалтан энэ саналыг хараагүй, дуулаагүй байх учиргүй. Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.

Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.

Хууль зөрчиж, дүрэм, журмыг “уландаа” гишгэнэ байж танил тал, эрх мэдэлтэй, мөнгөтэй бүхний төлөө хөдөлж газрын үсэг зурахдаа л тэд “сайн” ажилладаг. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө. Бусдыг эрх ашгийн төлөө ажилладаггүйн нэг жишээ бол иргэн Л.Чинбатын зөвшөөрөл хүссэн гарын үсэг юм.  Товчхондоо таны гарын үсэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА.

Улс эх орондоо хийж бүтээсэн үйл хэргээ үнэлүүлж ирсэн энэ эрхэм хүн ийнхүү танаас ганцхан гарын үсэг хүсэж байхад "баярлана" хүлээн авахгүй байгаагийн учир юу вэ. Хүүхдийн баярын өмнөхөн гаргасан энэхүү санаачлагыг дэмжиж  гарын үсэг зурах боломж зөндөө байлаа.  Гэтэл эх үрсийн баярыг тэд цагаан сандал дээр сууж үзсэн. Өнөөх л ярьдаг “Жил бүрийн баяр сайхан болж байна. Энэ өдөр хүүхэд нэг бүрийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй өсөж торниход бид анхаарч ажиллана” гэх гэтийн бардам амлаж ярьдаг.   Тэд энэ жил үүнийг ч ярьсан. Ингэхийн оронд гарын үсгээ тэр даруй зурсан бол энэ жилийн эх үрсийн баярын хамгийн том бэлэг төдийгүй иргэдийн дунд “худалч, хулгайч, луйварчин” гэх таны тодотгол хувирах ч байсан юм билүү хэн мэдлээ.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Ene zahidal chin unen yum uu hotin dargad yamar ch huselt ireegui bgaa yum bna shdee. Harin odoo am aldval barij boldoggui gegcheer huuhduud maan togloomin tsogtsolbortoi boloh bhaa.
2017/06/06 27.123.214.120
Zochin
Irgen Chinbat guai ta asuudlaa alban esoor tavisan yum uu. Tegeed shiidehgui bgaa bol uur hereg.
2017/06/06 27.123.212.129
Irgen
Alban bichgeer sanal huseltee gargaad l ugul duu. Medeej iim asuudlig shiidej l taarna. Tegehiin orond face eer zahidal bichij surjigneh yamar hereg bnaa.
2017/06/06 27.123.212.129
үнээ хэл хахах
хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. гарын үсэг чинь хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА
2017/06/06 202.179.31.103
zochin
Iim um oilgohgui bol u ch gehev dee.Unegui barij ugie geed baihad uguhgui bol naad hotyn dargaa zailuulah heregtei
2017/06/06 72.209.225.96
Nak
Demjeej bn hotiin darag 1 em bodoj baiga bailgui de!
2017/06/06 116.117.171.81
М
СХД 13 р хороо11 р байрны голд байдаг цагдаагийн 3 р хэлтэс өргөтгөл хийн 5 давхар барилга барихнээ
2017/06/05 59.153.112.17
Хүн
Энэ хөлсний бичээч нар больчихооч. Чинбатыг чигчий хуруунд ч хүрэхгүй, мөнгөний төлөө өөрийгөө худалдаж яваа хүмүүс жоохон юм бодох чадвар сууцгаа. Мөнгө өгвөл ээжийгээ ч алж чадах хүмүүс бололтой
2017/06/05 59.153.115.21
Ариун сэтгэе.
Чинбат гуай ямар жижиг сэтгэдэг хүн бэ. Цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгийн гадаа тавьдаг хятад тоглоом авчирч тавих л гээгүй юм бол тэнд газар булаацалдаж яана аа. Хүүхдийн ая тухыг бодож, том сэтгээч.
2017/06/05 59.153.112.88
Цогоо
Бүтээе, бас ажиллуулья гэдэг чинь эзэмшье гэсэн үг. Би бүтээсэн, одоо эзэмшинэ гэдэг чинь нийтийн хөрөнгийг үнэгүй авдаг Голомтын Баясгалан Хүүхдийн паркийг үнэгүй авсан түүхийг давтана гэсэн үг шүү
2017/06/05 75.82.92.137
Zochin
Гарын үсэг нь хэд юм болоо? Ард түмэн нийлж байгаад мөнгө босгох уу
2017/06/05 103.26.194.49
Битгий өг
Зочин
2017/06/05 115.187.88.2
Gegee
Gehde ogt vnegvi gewel hvmvvs muhai bolgochih bhaa 1000ch yumuu todorhoi vnete bsn deer bh
2017/06/05 202.9.43.84
Ganaa
Hotiin darga mini yund haralgan handaad bnaa zuwshuurch boldoggui yumuu gariin useg chini tiim unetei gejuueechaaawaas daa
2017/06/05 202.70.46.238
Зочин
Аягүй бол цаана нь кореа өвөө БАЙГАА ДА....
2017/06/05 122.201.21.121
Зочин
Зальтай муу нохой БҮГДИЙГ хусах санаатай ЮУ чи тийм л их мөнгөтэй юм бол УБ-н төсвийг хоёр дахин нэмээтэх л дээ
2017/06/05 122.201.21.121
Ариг бөх
Чинбат яаж ёрөнхийлэгч болж чадах юм бэ Боллоо гэхэд ТЭР газрын хөрсийг эргүүлж алт ухсан сохор номин шиг юм болох байлгүй.....
2017/06/05 122.201.21.121
zochin
Chinbat guai xuseltee alban bichgeer ugsun yum bolov uu? Ugsun bol yamar neg hariu ugmuur yu.
2017/06/05 202.126.89.150
mongolia
XААНААС ДА...ҮНЭГҮЙ ТОГЛОЖ БОЛОХУУ.? ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ БАЙХ ШҮҮ ДЭЭ ТЭРИЙГ НЬ ЧИНБА ГУАЙ ЛТӨЛӨӨД БАЙХ ГЭЖҮҮ ҮГҮЙЛ БОЛОВ УУ АРАЙ КОММУНИЗМ БАЙГУУЛАХ ЮМ БИШ БИЗ!......ТЭР БИЗНЁСМЭН ХҮН НЭГ ЗАЛЬ БОДОЖ ОЛЖ Л
2017/06/05 122.201.21.121
Zochin
Hotoos zaiduu hii genuu asar ih horongo shaardlagatai. Us tog tsahilgaan geed. 122 201 31 206 ene hun ooroo hiicheech. Chadahgui sh de. Yum hiie gesen huniig buu doromjil. Chi hiidee.
2017/06/05 103.26.193.173
Zochin
Tegvel oorsdoo hiicheech. Yum hiie gesen huniig demjihiin orond muulna bas hardana. Iim bhaar hogjih uu
2017/06/05 103.26.193.173
Zochin
Negiigee hardaj serddeg ataach zangaa tatmaar yumaa zarim humuus. Oorsdoo bol huviasaa neg shigheg hadaas ch gargahgui sh de. Amaaraa l yarij chadna. Horongo mongo ihtei yum bol hotoos zaiduu hii genu
2017/06/05 103.26.193.173
zochin
nyalh urseeree turuu barij gazar avah nee
2017/06/05 203.91.115.36
барын аманд өгч огт болохгүй л болуу
зочин
2017/06/05 202.9.43.72
irgen
tiim mundag hurungu mungtei baigaa yum bol hotoos garj yum hiigeechdee. ed naraas tsarai aldaj irgediin tarhi ugaaj show bolgoj yaadag yum.
2017/06/05 122.201.31.206
Зочин
За даа Чинбат гуай ч өөртөө ашигтай л юм хийнэ дээ хүнд тус болно гэж байхгүй дээ
2017/06/05 27.123.214.125
Dok
Gariin useg awah huseltee bichgeer og l do social-r hen ch ingej chadna tenees oor gazar nudend chini tusahgui bn uu
2017/06/05 202.70.46.216
Zochin
Ee tenegee haana bna ter bichig ni ireegui hooson zuil dr yaaj gariin useg zurah yum hudlaa social-aar soliordog pizdanuud ih boljee bichigee ugulduu ugsnuu barimtjuulaach hudlaa l shaatsgaagaad bhiin
2017/06/05 66.181.160.4
KOREA
Batboldoo..ard tumend ashigtai huuheduuded heregtei,mongoliin nuur tsarai boloh buteen baiguulaltand demjleg uzuulj chadahgui bol..!chi hen ymbe..hench bish
2017/06/05 222.108.244.99
KOREA
Zurahiig shaardaj bna
2017/06/05 222.108.244.99
Irgen hun ni
Humuusee munguu tsugluulaad hotiin dargaa hahuulday hediig neheh yum bol ;(
2017/06/05 27.123.214.116
зочин
Өөрт унацгүй бол алт ургуулаад өгье гэсэн ч хөдөлдөггүйн сонгодог жишээ.
2017/06/05 123.142.251.230
Су
ХОТЫН ДАРГЫХ НЬ ЭРХ МЭДЭЛ ХҮРЭХГҮЙ. МИЭ ЭНХБОЛДООС АСУУЖ БАЙЖ БОЛОЁ ЗА ЮУ. ГӨЛӨГНҮҮДЭЭ
2017/06/05 103.212.119.57
Вайлаа
Хотын даргаа яаралтай судлаад хариу өгөөч. Манай цаг агаарын нөхцөл юу билээ. Юм хийх дулаан уаг өнгөрлөө.
2017/06/05 202.70.46.214
Сайнсанаа
Хотын дотор түгжирээ ихтэй, зогсоол байхгүй байхад газар булаацалдаад байх юм. Хотын захад байгуулалдаа. Солонгосын EverLand-ыг судал. Бусад орнууд ч гэсэн хотын захад парктай байдаг ш дээ.
2017/06/05 202.70.44.46
зочин
Чинбатыг Ерөнхийлөгч болгоод наад 3ын нэрийг татвал таарна
2017/06/05 112.160.41.88
зочин
Чинбат гуйад баяр хүргэе Батболд та гарынхаа үсгийг монгол үрсээсээ арай харамлаагүй биз дээ яагаад шээргэнээд байна ямар нэг сонгуулын сурталчилгаа бодоод б.на уу ард түмэн угнь Чинбат гуайг Ерөнхийл
2017/06/05 112.160.41.88
иргэн
Чамаас авах гээгүй зүгээр л зөвшөөр иргэд шаардаж байна. Аливаа захиргаа иргэдрүүгэ чиглэсэн зөв санаачлагыг уухайн тас зөвшөөрдэг юм чиний хувийн өмч биш шүү
2017/06/05 202.9.42.37
zochin
Gehdee Chinbat daraa ni ashig haraad, butsaj medeh batalgaa bas alga bna
2017/06/05 122.201.27.244
БАТ
ХОТЫН ДАРГА ГАЗАР ЗАРДАГ БОЛОХООС , , ,
2017/06/05 5.136.154.104
Бат
ХАХУУЛЬГҮЙ БОЛ ХӨДЛӨХГҮЙ ЭЭ
2017/06/05 5.136.154.104
Ха
Хуухдийн баяраар бяцхан хуухдууд бусдад (дарга нарт л байх) талбайд бужиглэв. Гэдэс нь унжсан эр эм ялгаагуй ямбатнууд еерсдедее улаан хивс дэвсээд рекламддаг бол хуухдууд шороотой зам дээр бужиглэв.
2017/06/05 183.81.171.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment