8o
Улаанбаатар хот
mobile menu

116-р сургуулийн сурагчид хичээл хаялт зарлалаа

2017-06-05 08:37:00

Өнөөдөр болох үйл явдлууд...

08:30 цагаас
 эхлэн 116-р сургуулийн сурагчид хичээл хаялт дахин зарлалаа. Удирдлага,багш нарын зүгээс маш олон дарамт ирж байгаа мөн сурагчдыг улсын шалгалтын энэ үед дүнгээр боож байгаа аж.

09:00 цагт: Нэгдүгээр төрөх дээр Эх баригчдад зориулсан Сургагч багш бэлтгэх анхны сургалтын нээлт болно. Утас 88027947
 
09:30 цагт: ОӨУБЕГ, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) хамтран, Япон Улсын Засгийн газрын харьяа Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар”-ыг зохион байгуулна. Нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот танхимд болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
 
MN-Мэдээллийн төвд


11:00 цагт: “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээллийг сонирхоорой. Уг наадам нь Монголд арт киног таниулж, уран бүтээлчдэд олон улсад өрсөлдөн хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгааг түүчээлэх эрхэм зорилготой бөгөөд тав дах жилдээ зохион байгуулагдаж байна.
12:00 цагт: Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Эхний гурван байрын шагналтнууд Япон Улсад болох "Wanpaku Sumo" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
12:30 цагт: Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289,4у/м гүүрийн Шав тавих ёслол Сонсголонгийн гүүрийн баруун хойд талд болно.

12:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзана.

МУИС-ИЙН 75 жил, Үндэсний даатгалын мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойд зориулсан баярын хурал МУИС, 1-р байр, Дугуй зааланд болно. Утас: 99075003

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment