8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-06-04 12:51:00

2017 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 7, 8-нд зарим газраар секундэд  12-14 метр хүрч ширүүснэ.

Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны эцсээр говийн бүсийн нутгаар өдөртөө хална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЁО
ЮУН СЭРҮҮСЭХ ВЭ?.БҮТЭЖ ҮХЭХ ГЭЖ БАЙХАД.
2017/06/04 202.179.24.92
  • Recent
  • Most Read
  • Most Comment