8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байхыг зөвлөв

2017-06-05 09:25:00

Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа орших БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчимд "H7N9" вирусийн гаралтай шувууны томуугаар хүн өвчилсөн тохиолдол гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас  зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид, “Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байх, гэрийн тэжээвэр амьтдаас хол байх, шувууны захаар явахгүй байх, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар нягтлан худалдаж авах, шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндгийг түүхий, хагас боловсруулсан хүнсэнд хэрэглэхгүй байх”-ыг анхааруулжээ.

Дашрамд дурдахад “Гашуунсухайт”, “Ганцмод” нь  “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Таван Толгой” зэрэг компаниуд өдөрт 1200 автомашин нүүрс тээвэрлэн экспортлодог гол боомт юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment