8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана

2017-06-04 13:55:00

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг гаргасан. Уг ажиллагаатай холбогдуулан халуун усыг тавдугаар сарын 15-ны өдрөөс хязгаарлаж эхлээд байна.

Энэ сард буюу зургадугаар сарын 5-13-ны хооронд Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчмоор халуун ус хязгаарлах юм байна. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвараар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засвар хийх аж.

Мөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Нисэх, Буянт ухаа - 1, 2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчим, халуун ус хязгаарлах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment