8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаанаа өөрийн хүсэлтээр салгуулвал суурь хураамж, нэмэлт төлбөр төлөхгүй

2017-06-03 14:30:00

Зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа түр салгуулаад эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2200, хогны хураамжийн 2500, телевизийн хураамжийн 1100 төгрөгийн төлбөрүүдийг тооцуулахгүй байх боломжтой.

Цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх дуудлагыг мөн дээрх байдлаар өгнө.

Хэрвээ аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирэн очин байж, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ.

Хэрэглэгч төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
330 сая тегрег дээрэмдэж байна. Хумуусээ тэмцэе. Ганц хун бутэхгуй
2017/06/03 182.160.32.138
Ха
Цахилгаан хэрэглэснийхээ шанд хэзээч хэрэглэхээ больсон аналог телевизийн хураамжийн 1100 төгрөг телдег болоо юу? Хулгайчууд дээрэмдэх аргаа олон янзаар олох юм. 300000 айл сар бур 1100 тергег гэхээр
2017/06/03 182.160.32.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment