8o
Улаанбаатар хот
mobile menu

Тархац нутаггүй болсон тарвагануудыг нүүлгэн шилжүүлжээ

2017-06-05 14:05:00

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, тархац нутаг хумигдаж байгаагаас устах аюулд хүрээд буй тарвагыг байгальд шилжүүлэн тавих биотехникийнажлыг анх удаа зохион байгуулав.

Энэ ажлын хүрээнд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 52 толгой тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шархад, Дээндийн аманд нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт тарвага устахаас хамгаалж байгаагийн зэрэгцээ гоц халдварт өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа давхар ач холбогдолтой аж.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Нийслэл хотын хүн ам өсөн нэмэгдэж, суурьшлын бүс өргөжин тэлж байгаатай холбогдон ногоон бүсийн зэрлэг ан амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь хумигдаж, тарваганы доштой газрыг хашаалах, дошны хажууд хашаа, байшин барьж амьдрах явдал түгээмэл болоод байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хот
Сэлхийн зусланд бас хэдэн тарвага айлын байшин доор амьдарч байгаа шүү дээ
2017/06/04 59.153.114.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment