8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасчилж яваад амиа алджээ

2017-06-02 12:40:00

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Ярантын боомтын орчимд Булган голд 32 настай эрэгтэй Г загасчилж яваад осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Одоогоор Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан Хилийн цэргийн 0130 дугаар ангийн зургаан алба хаагч хамтран цогцсыг хайж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутгаар урсан Шаргын голд 18 настай эрэгтэй Б осолджээ. Энэ талаарх дуудлага хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 

Тиймээс иргэдэд аялж зугаалахдаа гэнэтийн осол аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment