8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж Монголын хоёр том намыг самарсан

2017-06-02 12:16:00

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайланг сонсож гишүүд үг хэллээ.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ц.Элбэгдоржтой дөрвөн жил хуйвалдлаа

Гэмт хэрэг залилан хийсэн хүнийг Элчин сайдаар явуулаад байх юм. Швейцарь, Англид залилан хийсэн хүнийг Элчин сайдаар томилсон. Одоо Сан Францискод залилан хийсэн хүнийг консулаар томилох гэж байна. Гадаад харилцааны салбарт завхрал дээд цэгтээ хүрлээ. Батлан хамгаалах яам Ц.Элбэгдоржийн гараар явж байна. Энэ хүн Монголоор тоглож дууслаа. Элбэгдоржтой дөрвөн жил хуйвалдлаа, МАН. Одоо болихгүй юм уу.

 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр нам голомтод орсон

-Ер нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбогдуулж, улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Том өнцгөөр нь харвал ажлаа хийж байсан учраас ажил харагдана. Ардын үг гээд “онцсайн” дүн тавиулаад яваад байна. Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр нам голомтод орсон. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг нь ахалж, Ерөнхийлөгч болгосон хүнийг унагаад АН-ыг ком-д оруулсан, одоо бүүр хэвтэрт орчихсон. Энэ сонгуульд  дахиад хаялга нь гарна. Би Ц.Элбэгдоржид “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ, чиний энэ үйлдэл хүүхдэд чинь бууна шүү” гэсэн. Ингээд Монголын хоёр том намыг самарчихсан.

ҮАБЗ дээр ашигт малтмалтын хуулиар оролдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ завсар АН яаж хууль бус зүйл хийхгүй байх вэ. Ингээд эдийн засгийг тэглэсэн. Одоо энэ бүхнээс чинь гарах гэж тамаа эдэлж байна. Та нар ангал руу нисэх зүйл дээр аваад тавьчихсан шүү, АН-ынхан.Шүүх засаглалыг жинхэнэ захиалгат, улс төрийн, дампуу болгосон. Энэ хүний томилсон шүүгч, прокурор юу хийж байна. Гэгээн цагаан өдөр шүүх хурал хийж, хэлмэгдүүлдэг. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Xaxa
Mongolchuud iim ulger zohioj ogson hund yaasan cg durtaiin
2017/06/03 58.4.66.140
L
Mongolchuudaa ta bid nar tuhain tsagtaa delhiid ezelej bsan ih gurniig baiguulaj bsan Uvug deedsiin udam shuu Dee arhi uuj hudlaa huurch sagsuurch helberdej baihaa bolioch yalanguyaa uls turchid
2017/06/03 150.129.140.147
zochin
Elbegdorjiin hiisen uil laig mongolyn ard tumen amch bna hun bolgon ene huni gemt uildeliig yariad baidag murtluu hurdan ogtsruulj shorond ni nasaar ni horih heregtei
2017/06/02 122.201.22.26
zochin
ENE HUN CH GESEN OOROO SAIHAN CH HUN BISH SHUU DEE HORLON SUITGEH UIMUULEN BUSNIULAHDAA CH ....
2017/06/02 66.181.187.225
тал нутаг
нямдорж гишүүн шиг 10 хүн байхад бид арай илүү амьдрах байсан хайран эх орон мин
2017/06/02 202.179.31.27
Би
Хугацааг нь дуусхаар наад хvнээ барьж улс терийн хариуцлага тооцооч! Нямдоржыг МАН-хан еренхийлегчид нэрийг нь дэвшvvлсэн бол ялалт МАН-ы талд байсан. Энэ хунээс тэд их айх юм. Миеэ vнэхээр шуналтан.
2017/06/02 103.229.120.165
иргэн
Элбэгдорж+Баяр+М.Энхболд=МАНАН
2017/06/02 202.70.34.70
Монгол
Анх С. Баяр ба Ц. Элбэгдрорж хоёрын хувилдаанаар МАХН(МАН)-аа хоёр хуваасан нь МАН-аа булшлах эхлэлийг тавьсан цаг өнгөрөх тутам харагдаж байна. Түүгээрч зогсохгүй АН-ыг ч булшилж байна.
2017/06/02 122.201.26.85
  • Recent
  • Most Read
  • Most Comment