8o
Улаанбаатар хот
mobile menu

Имарттай угтсан анхны хүүхдийн баяр

2017-06-02 12:12:00

Хүүхэд бүрийн сэтгэлд анхны гэсэн зүйлс болгон том орон зайг эзэлдэг. Анхны хүүхдийн баяр, анхны төрсөн өдөр, хичээлийн эхний өдөр гээд анхны гэсэн сайхан дурсамж бүхэн насан туршид нь хэзээ ч мартагдалгүй инээд хөөр, баяр баясал бүрийг бэлэглэдэг. Тэгвэл зургадугаар сарын 1-нд “Имарт” дэлгүүрийн хамт олон бяцхан үйлчлүүлэгч нартайгаа анхны хүүхдийн баяраа тэмдэглэснийг бид сурвалжиллаа.

Үлгэрийн баатар, агаарын бөмбөлөг, дуу хөгжим, бэлэггүйгээр хүүхдийн баярыг төсөөлөхийн аргагүй. “Имарт” дэлгүүрийн бяцхан багачууд анхны хүүхдийн баяраа үлгэрийн баатартай зургаа авахуулж, хөгжилтэй тэмцээнд оролцож, дуулж, бүжиглэн гайхалтай тэмдэглэн өнгөрүүллээ.  “Happy Emart children’s day” хүүхдийн баярын үйл ажиллагааг “Скай Хайпермаркет” ХХК-иас зохион байгуулсан бөгөөд өглөөний 11:00 цагаас оройн 17: 00 цаг хүртэл үргэлжилсэн. Нээлтийн үйл ажиллагаанд тус компанийн “Имарт Чингис” салбарын захирал Г.Байгал болон Имарт дэлгүүрийн үйлчлүүлэгч эцэг, эх болон хүүхэд багачууд оролцлоо.

“Happy Emart children’s day” “Имарт Чингис” салбарын захирал Г.Байгал “Имарт дэлгүүрийн “Happy Emart children’s day” үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүд, эцэг, эхчүүддээ хүүхдийн баярын мэнд хүргэе. Бид үйлчлүүлэгчиддээ зориулж олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Түүний нэг нь энэхүү үйл ажиллагаа юм. Өнөөдөр олон сонирхолтой үйл ажиллагааг бид хүүхдүүддээ зориулж бэлдсэн. Тухайлбал, хөгжөөнт тэмцээнд оролцож, үлгэрийн баатруудтай зургаа авахуулан дуулж бүжиглэх боломжтой. Бид цаашид та бүхэнд зориулж илүү сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах болно” гэв. “Имарт” дэлгүүр Монголын ард түмний дунд чанартай шинэхэн бүтээгдэхүүн борлуулдгаараа танил болсон. Тус дэлгүүр нь “Монгол хүн та урт наслаг” гэсэн уриан дор шинэхэн бүтээгдэхүүн борлуулахаас гадна 14 хоног тутам бүтээгдэхүүний танилцуулга бүхий сонин гаргаж хэрэглэгчиддээ хүргэдэг билээ. 

“Happy Emart children’s day” баярын үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад зориулж  “Монгол Та Хэрэгтэй ТББ”-ийн ментершип оюутнууд флаш моб бүжиглэв. Мөн хүүхдүүдийн баяр дээр нь баяр нэмсэн нэгэн үйл явдал болсон нь залуу дуучин Б.Аззаяа хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

 

Энэ өдөр “Имарт” дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд бүрийг баярлуулсан зүйлс олон байлаа. Тухайлбал, хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд “Бяцхан авъяастан” дуу, бүжиг, шүлгийн тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгөв. Харин энэхүү үйл ажиллагааг тус дэлгүүрийн “Апу”, “Сүү”, “ЭмСиЭс Кока Кола”, “ЭмЭсДи”, “Нүүдэлчин соёл”, “Эверрич Люкс”, “Мах Импекс” , “ЭсАрТи”, “Грийн сити”, “Цахиур төмөр”, “Агар Юнайтед”, “Орос гэрэл”, “Сэрж интернэшнл”, “88 арт галерей”, “Майлд косметик”, “Он & Он бэлэн хувцас”, “Саран бууз” зэрэг харилцагч болон түрээслэгч байгууллагууд хамтран оролцож, гарын бэлэг болон тэмцээн уралдааны шагналыг ивээн тэтгэсэн гэдгийг “Имарт” дэлгүүрийнхэн онцолж байлаа.

 

Дуутай, бүжигтэй, бэлэгтэй “Имарт” дэлгүүрийн хүүхдийн баярын үйл ажиллагаа хөгжөөнт тэмцээн, “Mothercare” брэндийн хүүхдийн хувцасны загварын үзүүлбэрээр үргэлжилэв.

 

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт хөөсөн чихэр болон зайрмаг бэлэглэж,  “Тоглоомын бүс”-д хүүхдүүд  хүссэнээрээ тоглон бэлэг авах боломжийг олгосон нь бяцхан үйлчлүүлэгчдэд тун ч  их таалагдаж байна билээ.

 

“Happy Emart children’s day” үйл ажиллагааны үеэр “Бидний хайртай Имарт” сэдэвт гар зургийн тэмцээний бяцхан ялагчдад бэлгийг нь гардуулсан. Мөн “88 арт галерей” хамт олон гар зургийн уралдааны шилдгийн шилдэг оролцогчид зургийн дугуйланд 100 хувь үнэ төлбөргүй эрхийн бичгээр шагнав. Ийнхүү “Имарт” дэлгүүрийн анхны хүүхдийн баярын үйл ажиллагаа өндөрлөж, ирсэн хүн бүхэн гартаа бэлэгтэй, сэтгэлдээ баяр хөөртэйгөөр явцгаасан.

 

Энд “Бидний хайртай Имарт” сэдэвт гар зургийн тэмцээний шагналт байрын мэдээллийг хүргэе.

 

3-5 насны ангилал

I байр Төгөлдөр

II байр Түвшинжаргал

III байр Дэлгэрбаян

 

6-9 насны ангилал

I байр Цэцэгдарь

II байр Ану-үжин

III байр Оюун-Эрдэнэ

 

10-14 насны ангилал

I байр Сондор

II байр Эрдэнэ

III байр Батхишиг

Эх сурвалж Монголын мэдээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment