8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдөр халаасны хулгайн гэмт хэрэг их гарчээ

2017-06-02 11:36:18

Өчигдөр ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдрөөр халаасны хулгайн гэмт хэрэг их гарсан талаар цагдаагийн албанаас мэдээлж байна. Тодруулбал, БЗД-26 “Үндэсний соёл амралтын хүрээлэнд иргэн Г-ийн халааснаас “Huawe” гар утасыг хулгайлсаныг НЦГ-ын алба хаагчид үйлдэл дээр илрүүлжээ. “Үндэсний соёл амралтын хүрээлэнд БЗД-1 хороонд суух С-ийн халааснаас “Samsung Galaxy Note-1” гар утасыг ЧД-12 хороонд тоотод суух Т /эр.18н/ гэгч хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Түүнчлэн ХУД-4 “Hunny mall” худалдааны төвийн 1 давхарт иргэн О –ын халааснаас “iPhone-5S” гар утас хулгайлсан үйлдлийг илрүүлсэн байна.

ХУД-4 “Hunny mall” худалдааны төвийн 2 давхарт иргэн Ж халааснаас “Samsung Galaxy Note-2” гар утсаа алдсныг шуурхай олж илрүүлсэн бол “Тэнгис” кинотеатрын тоглоомын төвд М “Samsung Note-1” гар утсыг ЧД-12 хороонд суух М /эр.19н/ нь хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Мөн гэр орноо эзгүй орхисон хойгуур нь гэрийг нь ухаж эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг ч гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment