8o
Улаанбаатар хот
mobile menu

Барак Обама 8.1 сая доллараар орд харш худалдан авчээ

2017-06-02 09:37:00

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийнх нийслэл Вашингтон хотод түрээсэлж байсан орд харшаа худалдаж авчээ. Вашингтоны дээдсийн хүрээнийхэн амьдардаг Калорама дүүрэгт орших, есөн унтлагын өрөө, 8 угаалгын өрөө бүхий чулуун орд харшийг 8.1 сая доллароор худалдан авсан байна. Бага охин болох 15 настай Саша-г ахлах сургуулиа төгсөх хүртэл Б.Обамагийнхан Вашингтонд амьдрахаар шийджээ. Тэд тус харшийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Жо Локхартагаас худалдан авсан байна. Ж.Локхарт энэ сууцыг 2014 онд 5.3 сая доллароор худалдаж байсан аж. Дашрамд нэмэлт мэдээлэл дуулгахад тус дүүрэгт АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванкагийнх байдаг ажээ. Мөн үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мөн тус дүүргийн оршин суугч гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment