8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан гишүүн Төрийн ордонд хонохдоо шүлэг зохиов

2017-06-02 09:17:00

УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр буюу хүүхдийн баярын өдөр Төрийн ордонд хоносон. Өчигдөр улс орон даяар хүүхдийн баяр болсон ч эрхэм гишүүн төрийн ордны өрөөнөөс хаашаа ч гараагүй аж. Түүний хувьд өнгөрсөн гурав дахь өдрийн чуулганы хуралдаан дээр төрийн ордонд хононо гэдгээ хэлсэн. Тэрбээр “Та нар намайг ажилдаа ирдэггүй гэлээ. Өнөөдрөөс би эндээ амьдаръя. Би төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг автал өрөөндөө сууж байя. Би ордонд амьдарч эхэллээ. Алга дарам цаасны хариу өгч чадахгүй байж Монгол улсын Ерөнхийлөгч байна гэдэг бас хаашаа ч юм. Санасны гарз байх аа. Шаардлагын хариу өгөгдөхгүй бол би хэдэн хүүхдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж хүүхдүүд минь ойлгох байх. Монголын үрс олон болтугай. Би өрөө рүүгээ явлаа. Намайг тасалсанд битгий тооцоорой” хэмээн хэлсэн билээ. Ийнхүү гишүүн суулт зарлан төрийн ордонд хоносон байна. Түүгээр ч зогсохгүй С.Жавхлан гишүүн Төрийн ордонд хонохдоо шүлэг зохиосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
turuunii boos tolgoid garchihaj
2017/06/02 130.180.73.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment