Хятад иргэд өвөрмонгол иргэнийг автомашинаар унаж явсан морьтой нь хамт дайрч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ үйл явдал Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацаанд болж өнгөрчээ. Тус маргаан газрын маргаанаас үүдэж, хятадууд тус газрыг авахаар нутгийн ардуудыг ийнхүү зодож танхайрсан байна. Үүнийг эсэргүүцсэн нэгэн Өвөрмонгол эрийг хятадууд машинаараа дайран амь насыг нь хохироосон аж.