8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард ихэнх нутгаар хална

2017-06-02 09:07:13

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын төлөвийг мэдээллээ. Ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу илүү халах төлөвтэй байна. Мөн хур тунадас ч дунджийн орчим, түүнээс бага унах аж.

Зарим нутгаар буюу Баян- Өлгий, Завханы өмнөд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорт дунджаас ахиу, Увсын хойд хэсгээр түүнээс бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас унах нь. Сарын дундуур зарим нутгаар, тухайлбал, Хангай, Хөвсгөлийн уулархаг газраар сэрүүсэж, шөнөдөө гурван градус дулаанаас хоёр градус болж хүйтэрнэ.

Зүүн зүгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаарах нь. Говийн нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 27-32 градус байх гэнэ. Зарим газарт өдөртөө 30-35 градус хүрч халах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment