8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын цэргийн тагнуулын газрын дарга нас баржээ

2016-01-05 12:09:00

ОХУ-ын Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газрын дарга генерал Игорь Сергун гэнэт нас баржээ. 58 настай Игорь Сергуны энэ гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдлэг туршлагатай командлагч, жинхэнэ эх оронч, эр зоригтой эр хүн байсан хэмээн харамсал илэрхийлсэн байна.  Генерал Сергун 1998 онд Албанид цэргийн атташегаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь армид олон төрлийн алба хашдаг байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment