8o
Улаанбаатар хот
mobile menu

Халуун ус хязгаарлах хуваарь

2017-06-02 08:30:32

Жил бүрийн зун Улаанбаатар хотын иргэд халуун усны хязгаарлалтад өртдөг. Шугам сүлжээний засвар хийхийн тулд халуун ус хязгаарладаг энэ үзэгдэл ойр мөддөө лав зогсохгүй нь бололтой. Ирээдүйд түүх болон бичигдэж мэдэх энэ үзэгдэлд дуртай хүн нэг ч үгүй. 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас энэ жилийн дулааны шугам засварын ажлын төлөвлөгөөгөө гаргажээ. Дулааны шугамын засварыг долдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд хийхээр хуваарь гаргасан байна. Шугам сүлжээний засварын үеэр нийслэлийн орон сууцны томоохон хорооллуудын хэрэгцээний халуун усыг тав хоногийн хугацаатай түр хязгаарлах юм байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн халуун усны хязгаарлалтын үеэр орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагууд давхар засвар үйлчилгээ хийдэг ажээ. Тиймээс бусад байгууллагууд, Сууц Өмчлөгчдийн Холбоо, иргэн, аж ахуйн нэгжүүд ч халуун усны тоног төхөөрөмжийн засварын ажлаа халуун усны хязгаарлалттай давхцуулан хийж, бусдадаа чирэгдэл учруулахгүй байхыг сануулж байна. 

ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Хамрагдах байршил

Засварт зогсох хугацаа

1

Хархорин зах, Эрин, Номин, Эрэлийн орон сууц, Голден парк -1, 2, Цоглог хотхон орчим хэрэгцээний халуун усны хязгаарлалт хийнэ. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвараар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засварт зогсоно.

VI/05 - VI/13

2

Нисэх, Буянт ухаа - 1, 2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчим

VI/12 - VI/16

3

Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид

VII/17 - VII/21

4

УБ палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим

VII/24 - VII/28

5

3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим

VII/31 - VIII/04

6

ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим

VIII/14 - VIII/18

7

5а, 6а, 7аж, 3вг магистраль. 3в-6а магистралийн холбоос, СОТ-3-ын салаа шугам. Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон. Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим

VIII/21 - VIII/25

8

Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах

VIII/22 - VIII/26

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment