8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувийн "ТОГЛОЛТ" хэрээс хэтэрлээ

2017-06-02 08:21:00

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад хариу ирээгүй тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ тайлбарласан. Учир нь УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай намын дарга нарт шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад:

  • Хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачлага гарган зарлаж, УИХ-ын гишүүнээс татуулах
  • Хилийн чанадад данстай төрийн өндөр албан тушаалтны нэрсийг санаачлага гарган зарлаж, албан тушаалаас нь буулгах
  • Намын гишүүдийнхээ хилийн чанадад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчдийн нэрс тодрохоос өмнө гаргаж ирэх
  • Эрх баригч намын хувьд татварын асуудлыг эргэн харж, гаргасан буруу шийдвэрийнхээ төлөө нийт түмэн олноос нэн даруй уучлалт гуйх зэргийг тусгажээ.

Гэтэл уг шаардлагын хариу өнөөдөр хүртэл ирээгүй бөгөөд тэрбээр ажил хаялтаа үргэлжүүлсэн хэвээр байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн гуравдахь өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж оролцлоо. Чуулганы үеэр тэрбээр “Намайг хуралд суудаггүй, ажлаа хийдэггүй гэсэн. Тийм учраас би өнөөдрөөс ордноос гарахгүй энд амьдарна. Төрийн гурван өндөрлөгт би шаарлага хүргүүлсэн. Тэр шаардлагын хариуг автлаа би өрөөндөө л сууж байя. Шаардлагын хариугаа авахаар би ажлынхаа өрөөндөө хүлээж байя. Шаардлагад хариу өгөхгүй бол би маргааш болох Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулж чадахгүйд хүрэх юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж бодоод хүүхдүүд маань ойлгох байх” гээд өрөөндөө сууж эхэлсэн юм.

Шаардлагад хариу өгөхгүй бол би маргааш болох Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулж чадахгүйд хүрэх юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж бодоод хүүхдүүд маань ойлгох байх” гээд өрөөндөө сууж эхэлсэн юм.

Хэдий гишүүний тавьсан шаардлага зөв ч заавал ингэх хэрэг байна уу даа гэсэн хүн бас байна. Учир нь  2016 оны УИХ-ын сонгуульд тэрбээр Бие даан нийслэлийн Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт дэвшиж чамдгүй олон саналаар гарч ирсэн. Түүгээр ч зогсохгүй тойрогтоо төдийгүй ард түмэд ихээхэн хүндлэгдсэн Төрийн түшээ болж чадсан. Гэтэл итгэл найдвар хүлээлгэж, бидний дуу хоолой болж, эх орныхоо төлөө ажиллах ёстой эрхэм гишүүн шаардлагын хариу хүлээх шалтгаанаар энд тэнд хоног “төөрүүлнэ” гэдэг байж боломжгүй юм. Хувь хүний үзэл бодолдоо үнэн ч байгаа нь сайшаалтай, оффшорчидтой тууштай тэмцэж байгаа ч Төрийн түшээ эрхэм ийнхүү аашлах нь хэр зохимжтой вэ. Эсвэл энд тэнд хононо гэдэг гишүүний “хобби” юу. Ингэж хэлсний учир нь тэрбээр нэгэн цагт “Би талбай дээр гэрж барьж амьдарна. УИХ-д гараад монгол улс, монгол төрөөр, монголчуудаар тоглож байгаа энэ нөхдүүдтэй би тэмцэнэ” хэмээж байсан нь цаг бий.

Тэрбээр нэгэн цагт “Би талбай дээр гэрж барьж амьдарна. УИХ-д гараад монгол улс, монгол төрөөр, монголчуудаар тоглож байгаа энэ нөхдүүдтэй би тэмцэнэ” хэмээж байсан нь цаг бий.

Түүний энэ үйлдэл олон нийтэд тийм ч таатай бус санагдаж байна.Зарим нь түүнийг “Луйварчдын дунд ганцаардаж байна даа. Аргагүйн эрхэнд л ингэж байгаа шүү дээ” хэмээн өмөөрөх нэгэн байхад. Төрийн дээд хууль тогтоох байгууллагад иргэдийн нэрийн өмнөөс төлөөлөн сууж байгаагаа мэдэж байна уу ер нь энэ хүн. Төрийн үйл ажиллагаа журам дүрмээр зохицуулагдаг.Ингэхийн оронд өөрийнхөө тойргийн ард түмний амьдрал аж байдлыг дээшлүүлэх амьдралын чанарыг дээшлүүлэх дээр санаачлага гарган ажиллах хэрэгтэй. Мөн төрийн үйл хэрэгт суралцаж ажиллах нь зүйтэй. Ингэж хувийн тоглолт хийвэл бусдаас ялгарах юу байгаа юм гэх мэтээр шүүмжлэлт өртөөд байгаа юм. Түүнчлэн гишүүнийг учраа мэдэхгүй хувийн тоглолт хийж эхэллээ гэсэн хардлага төрүүлээд байгаа сурагтай. УИХ-ын гишүүн С.Жавхлан хувийн "ТОГЛОЛТ" хийж эхэлсэн үү.

Ямартай ч хувийн тоглолт ч бай, хувьсгалын үйл хэрэг ч бай Эрхэм төрийн түшээ үндсэн чиг үүргээ ухамсарлаасай.

Д.Болор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ganaa
Cuhal.mn-d Ямар санаа оноогоор ийм тэнэг нийтлэл бичдэг юм бэ? Бидний төлөө, чиний төлөө тэнд хүн тэмцэж байхад чи энд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу зүйл нийтлэж байх юм. Монголоос зайл
2017/06/03 202.55.180.195
зочин
Мэдлэгээр бол ойролцоо л хүмүүс байгаа,арга барил нь буруу байх шиг бна
2017/06/03 66.181.182.68
иргэн
Хүн муу хэлэх болхоор л шуурчихиймаа.Тэрэн шигээ Жавхлангийн санаа оноог сайжруулаад хамтраад улс орныхоо сайн сайхны төлөө үг дуугараач.
2017/06/03 202.179.26.16
иргэн
Жинхэнэ ард иргэдийн ганц төлөөлөл.Цаанаа нэг бодол байгаа байлгүй дээ.Юу гэж ингээд зүгээр хэвтээд байхав?.
2017/06/03 202.179.26.16
Шархад
Мэдрэл нь улам муудаад заримдаа дэмийрч өвчин нь сэдрэх гээд байна хөөрхий.самар өг.
2017/06/03 202.9.41.214
Ялна
Жавхлан зев зуйлийн телее тэмцэж бна ингэж тэмцэх хун олдох уу сэтгуулч нэртэй хорчингууд еерсдийгее юу гэж бодоод бна зарим нэг нь новшнууд нь телегуудийг дагаад их бна
2017/06/03 202.9.41.41
Зочин
Офшорчдын мөнгийг хураана гэдэг.нь яагаад буруу болчив яагаад.тэр офшорчдоо өмөөрөөд бга энэ сэтгүүлч ухаантай юм яагаад бган
2017/06/02 66.181.188.94
zochin
Угаасаа энэ төрд гарсан хүмүүс нь ёс зүйгүй хулгайч луйварчин юм чинь яаж ч бсан яадагийн дээр нь ард.түмэн.нь.номхон хүлцэнгүй юм чинь төрийн түшээд яаж дураараа аашлах нь зөв ш.дээ
2017/06/02 66.181.188.94
Энхболд
Энхболдийн хөлсний бичээчид сонгууль дөхөөд ирсэн чинь олон болжээ. Жавхлангийн тэмцэлийг ард түмэн бүгд дэмжиж байгаа
2017/06/02 103.26.194.49
Баагий
Тэнэг Пацан
2017/06/02 202.179.31.21
choogii
ene niitlel bichij bga malig yah gj ajild awdag bnaa honog toorvleh gj yarihasa ichih heregtei iim balai hend ch hereggv yum bichij bhr uur ajil hii chi
2017/06/02 202.9.42.184
тал нутаг
эх нутагаа гэсэн энэ залуугийн түмэн зөв муу хулгайчдын буруу бүхнийг нь илчилээрээ
2017/06/02 202.179.31.27
Иргэн
Миний бодлоор санаа нь уул нь зөв гэхдээ арга нь буруу.Тийм болохоор үр дүн бараг л байхгүй дээ
2017/06/02 103.57.92.115
Zochin
Ene setguulch bol holsnii l yum bichij hoorhii. Ern setguulch gjdee zgr l orowdoltei neg muu gahai l bh shig bn
2017/06/02 180.63.75.190
Зочин
Тэгээд өөр яаж тэмцэхийн ганц дугарч тэмцэж бгаа хүнийг элдэвлэж бгаа нь төрд 27 жил улсаас хулгайлсан хулгайчдын ямар увайгүйг нотлон харуулж бна.
2017/06/02 103.57.95.254
zochin
javkhlangiin zow zow
2017/06/02 103.10.20.58
Zochin
Ene arga chini uls turch hund arai juldaj bn
2017/06/02 202.126.89.150
Zochin
Toirgiinhoo ard tumnii tuluulul bolj songogdson hun ard tumniihee sanal huseltiig sonsoosoi. Ter humuus chini negiig sanuulj xoerig bodogduulna shu. End tend honoj eldev jujig tavij yavahaar.
2017/06/02 202.126.89.150
irgen
tegj l baigee,neg ch gesen hun mongolooroo aashilj l baig l dee,yamar hun alj huree talsan bish,hudal helj hulgai deerem hiisen bish,tender zuvchuulj mongo idsen bish,zov zuil l shaardaj bainshtee,
2017/06/02 202.179.26.142
zochin
JABKHLANGIIN khelj , yrij bui zyil, er ni ULSIIN IKH KHURLIIG oilgogdoggyi um bna, ZUGEER l durtai yedee irj , durtaigaa
2017/06/02 150.129.141.98
зочин
Хөөрхийдөө үнэхээр мэдлэг нь алд дэлэм дутаад байнадаа
2017/06/02 103.229.123.215
irgen
ene umtai dorvod yaah geed bgaa um be.
2017/06/02 202.21.124.17
hutsuuldag ni bna
Hutsvaa...Harin ch Ard irgediin tuluu shuu... Survaljlagch chi hen be Hujaa yu haltar setguulchee baga hutsaarai! !!
2017/06/02 139.5.218.140
Bold
Ene setguulchiinh ni bichseniigee bitgii ingej hugiin yum bichij bai. Setgelee hudaldaj suuhaar delhiigees zail hudaldagsan novsh ve
2017/06/02 223.38.61.254
зочин
үнэн зөв шаардлага тавьж эх орон ард түмнийхээ төлөө үнэн үг хэлж шаардаж суугаа хүнийг яиар бодол агуулсан хүн ийм юм бичнэ вэ энэ бол яах аргагүй Жавхлангийн зөв шүү
2017/06/02 112.160.41.88
сонгогч
Өөрийгөө их муухай харагдуулж ойлгуулж байна
2017/06/02 202.9.41.9
сонгогчид
Сонгогчидтойгоо ирж уулзалт хий. мэдлэг, ойлголт, арга дутаж байна. Их эр зоригтон гэж өөрийгөө бодох нь и х эндүүрэлдээ. Дуугаа л дуул
2017/06/02 202.9.41.9
сонгогчид
Залуу хүн гэхэд даанч боловсролгүй байна даа. Өөрийгөө бусдын нүдээр хараач. төрийг бас өөрийгөө их муухай харагдуулж байна даа. ичиж амьдар эрхэм гишүүн Жавхлан минь. буцааж татах асуудал
2017/06/02 202.9.41.9
А.Лхагвасүрэн
Худлаа шоудахаа боль чиний наад үйлдэл чинь байгаа онохгүй байна согуульт ажлаа хий зөв сэтгэ
2017/06/02 112.72.11.105
ЗОЧИН
Чи Элбэгдоржийг огцруулах бичгийг яагаад их хуралд барьсангүй вэ? чиний мэдлийн асуудал байлаа. МАН- Э-огцруулахыг дэмжих л байсан. ЧИ ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬ
2017/06/02 122.201.22.130
зочин
хөөе Жавхлаан чиний наад шаардлагад авах юм алга.Та нарын тэр их сүржигнээд байгаа Оффшор данс гэдэг чинь хэнч нотлоогүй зүгээр л цуурхал байхгүй юу.АТГ-ч түүнийг нотолж чадаагүй.
2017/06/02 103.229.123.215
irgen
ih hurlaas gar doo zohihgui yum bn yu ch hiihgui soliorch balairsaar bgd uldej bui 3 jil duuslaa .duugaa duulaad orilood yavj bsn deer yum bn zuv ch ,arai zalhamaar herees heterlee .
2017/06/02 202.179.31.44
irgen
undsen ajildaa orj ajillachee huuli durem sanaachlah,huuli batlaltsahad medleg,yaria utga bhgui bolod gants mergejiliinhee dongodoj yavah ajilaa l sain hj ch bga ch yum uu medehgui.uls torch hun shig
2017/06/02 202.179.31.44
irgen
uzel bodol chin zuv ch bas tsag ue ee olj hutsaj bgachee .unen dee ih hurald demii orj irsen yum.zohihgui bnaa bainga l teglee ingelee gd l yadargaa tsarailaad shali shali gj dongos ch yavah yum daa
2017/06/02 202.179.31.44
irgen
ynen shu dee mongold odoo tur gej baihgyi bolson pio tinto bygdiig ydirdaj bna iimd ih hyrliin heden lyivarchid hii hooson tsalin avch syygaad yahav dee ger gertee harih heregtei
2017/06/02 65.128.72.35
irgen
odoo manai tur zasag gej uy baisan um be byh erh medel ydirdlagiig OYVCan gartaa avsan biz dee ter heden gishyyd cyr badryylan syygaad baihch shaardlaga alga tarval taarna
2017/06/02 65.128.72.35
Дүр эсгэсэн ЖҮЖИГЧИН, ЛУЙВАРЧИН ЖАВХЛАН
ЭРдэнэтийг ЛУЙВАРЧДАД өгөх гэж улайрсан наад хумсаа нуусан МУУР чинь Элбэг, Ми, Нямдорж нарт өрөө төлөх гэж ХУДАЛ жүжиглэж байна. Баахан мөнгө, авилга, татварын асуудал сөхөгдсэн гэсэн ШААЛ ХУДАЛ ДҮРТ
2017/06/02 202.9.40.19
үнэн
Монголчууд угаасаа бие биенийхээ төлөө биш.Нэгдмэл байж чаддаггүй.Ганц нэгээрээ тэмцээд юунд ч хүрэхгүй.Бусад нь бүгд НО-той учраас Жавхлантай нэгдэж чадахгүй байгаамаа.
2017/06/02 202.179.25.129
зочин
Манайханы бие биенээ үл тоосон бүдүүлэг байдал л энэ хүнийг ийм байдалд оруулж байгаа гэдгийг ухаараасай.ОФФШОРЧИДТОЙ хатуу тэмцэх хэрэгтэй.Бусад нь яагаад дуугарахгүй байгаан бэ?.
2017/06/02 202.179.25.129
иргэн
Уг нь тавьсан шаардлага нь зөв ш дээ..Өөрийн эрх ашиг биш улс олон нийтийн төлөө шүү..Энэ шаардлагад нь хариу өх нь төрийн өндөрлөгт харин юу нь тийм хэцүү байгаан болоо
2017/06/02 202.179.25.129
  • Recent
  • Most Read
  • Most Comment