8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баг зүүж ломбард дээрэмдсэн этгээдүүд баригдаж, Ж.Батсуурь сайдыг огцруулсан өдөр

2017-05-31 18:40:00

“Өглөө сэрээд өнөөдөр би юу хийх ёстой гэдгээ өөрөөсөө асуу. Харин орой унтахаасаа өмнө юу хийснээ асууж бай". Эрхэм уншигч танд Тавдугаар сарын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.

Шалгалтын хариу задарсан асуудал Ж.Батсуурь сайдыг огцруулахад хүргэв үү

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр орой Ж.Батсуурь сайдыг огцруулах асуудал хөндсөн. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн. Харин дөнгөж саяхан энэ асуудлыг хэлэлцэж, Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол болж байгаа аж. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан учраас түүнийг огцруулахаар болсон байна. Бүр тодруулбал, Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзжээ.

Мэргэжлийн засгаас өөрсдийнхний дэмжлэгтэйгээр огцорсон анхны сайд нь Ж.Батсуурь болж байгаа. Ер нь заавал хэн нэгэн огцруулах биш өөрийн хүсэлтээр огцордог жишиг дэлхий нийтэд байдаг. Гэтэл манай улсад ажлаа хийж чадаагүй хариуцлагагүй төрийн сайд, УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр огцорч байсан түүх байхгүй.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийн хариуцлагагүй асуудал ганц шалгалтын материал задарсан асуудал биш. Өмнө нь  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн олон жил бугшсан идээ бээр шахагдаж дуулиан тарьсан. Дохио гэдэг бол сонсголын бэрхшээлтэй хүний хувьд төрөлх хэл, энгийн хүмүүсийн хувьд гадаад хэлээс ялгаагүй гэж үздэг. Гэтэл тус сургуулийн багш нар ярианы хэлээр нэр төдий хичээл заадаг, үүнээс  гадна сурагч хүүхдүүдийг янз бүрийн бэлгийн дарамт үзүүлдэг, анги танхимдаа архи уудаг гэх мэтчилэн асуудал ил болсон. Энэ асуудал дэлгэгдсэн өдөр л шууд БСШУС-ын сайд Ж.Батсуурь  өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх  байлаа. Гэтэл сайд маань тус асуудлын талаар нэг ч удаа ам нээгээгүй өнгөрсөн. Харин ч эрхэм сайд 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй хэмээн  хэлсэн удаатай. Ийм хариуцлагагүй үг хэлж, хангалтгүй ажилласан учраас огцруулах хамгийн том шалтгаан болсон бололтой. Гэхдээ сайд Ж.Батсуурийн асуудал өнгөн талаасаа хариуцлага алдсан учраас огцруулсан гэж байгаа боловч тус яамны дотоод зөрчлөөс болж сайд огцорход ч хүргэсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл мөн гарч байна. Хэдэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ асуудлаас өмнө нь БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаяр болон БСШУС-ын сайд Ж.Батсуурийн таарамжгүй харьцаанаас болж яамны үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон талаар баттай мэдээлэл ч мөн гарч байсан. Дэд сайд асан Ё.Отгонбаярын хувьд тус яамны сайдаар ажиллаж байсан хүн. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан асуудал гүнзгийрч Сайд Ж.Батсуурийг огцруулахад хүргэсэн үү. Өнгөн хэсэгтээ хариуцлагын асуудал яригдаж байгаа боловч цаанаа өөр шалтгаантайг учир мэдэх хүмүүс ярьж байна. Энд хариуцлагын асуудал ярьж байгаа бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн асуудал ч мөн яригдаж ёстой. Хүний алтан амь эрсдсэн байхад энэ талаар хэн ч юу ч яриагүй өнгөрсөн. Мөн бусад сайдуудын 744 тэрбум төгрөгийн ДОЛООН КОНЦЕСС-т мөн хариуцлага тооцох ёстой. Ямартай ч энэ бүхний эцэс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эзэнгүй боллоо. Сайд нь хариуцлага алдсан хэмээн огцрохоор болж, Дэд сайд элчингээр томилогдоод байгаа билээ.

Өсвөр үеийнхэн насанд хүрсэн эмэгтэйчүүдээс 2 дахин их тамхи татдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр тохиож байна. Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн билээ. ДЭМБ-аас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж.  Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна. Түүнчлэн олонхи тамхичин 18-аас бага насандаа тамхи татаж эхэлдэг бөгөөд залуугаасаа тамхи татсанаар уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар хэлдэг.  Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. ДЭМБ-аас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоосон байна. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд албан бус тоогоор дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. 

Манай улсын тамхины хэрэглээ:

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг байна. Өнөөдөр  манай улсад тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх залуус, өсвөр үе буюу ЕБС-ийн 13-15 насны эмэгтэй сурагчид. Өсвөр үеийнхэн насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их тамхи татдаг нь нотлогджээ.

Тамхийг үйлчлэлээр нь:

-Мансууруулан донтуулах

-Хорт хавдар үүсгэх

-Тэсэрч дэлбэрэх

-Шууд үхэлд хүргэх гэж 4 хувааж үздэг юм байна.     

Тамхины хор уршиг:

Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог талаар мэргэжлийнхэн анхааруулсаар байна. Мөн эдийн засгийн хувьд асар их зарлага гаргадаг.

Дам тамхидалт гэж юу вэ?

Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Тамхи үйлдвэрлэгчид үүнийг орчны тамхидалт ч гэж нэрлэдэг. Ялангуяа битүүмжлэгдсэн орчин /баар, ресторан/ тамхины утаагаар бохирдоход тухайн орчинд байгаа тамхи татдаг болон татдаггүй бүх хүмүүс тамхины утаагаар амьсгалж хорддог. Үүнийг сайн дурын бус буюу идэвхгүй тамхидалт ч гэж бас нэрлэдэг. Дам тамхидалт таны эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Дам тамхидалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд амьсгал, зүрх судасны өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай. Агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэргийн аль нь ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшинг багасгаж хүн амьсгалж болох эрүүл түвшинд хүргэж чаддаггүй. Зөвхөн 100 хувь тамхигүй орчин нь л үр дүнтэй хамгаалж чаддаг.

Дэлхийн хүүхдийн тэн хагас нь тамхины утаагаар бохирдсон агаараар амьсгалж байна

Хүн хаа ч явсан дам тамхидалтын золиос болдог болчихож. Гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газарт. Тамхины утаагаар бохирдсон агаараар дэлхийн хүүхдийн тэн хагас нь буюу 700 сая гаруй хүүхэд амьсгалж байгааг ДЭМБ тогтоожээ. 1999- 2005 оны хооронд 132 оронд дэлхийн заслуусын тамхи таталтын байдлыг ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналтын төвтэй хамтран 13-15 насны хүүхэд өсвөр үеийнхний дунд судалж үзэхэд.

  • 43.9 хувь нь гэртээ дам тамхидалтанд өртдөг,
  • 55.8 хувь нь олон нийтийн газарт дам тамхидалтанд өртдөг,
  • 76.1  хувь нь олон нийтийн газарт тамхи татахыг дэмждэг болох нь тогтоогджээ.

Судалгаагаар тамхины хор хөнөөлийг ойлгоход үр дүнтэй арга гэдгийг насанд хүрсэн тамхичдын 70, өсвөр насныхны 90 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Харин манай улсад хийсэн судалгаагаар оролцогчдын 71 хувь нь тамхинаас гарах, 79 хувь нь тамхиныхаа тоог цөөрүүлэхэд нөлөөлж, тамхинд орохоос сэргийлж чадна гэсэн судалгаа байдаг аж.

Эцэст нь хэлэхэд тамхинаас гарах нь хувь хүний ухамсартай холбоотой юм гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь.  Бүх зүйл таниас л шалтгаална.

Түймрийн голомтод албан хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 2017.05.17-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар энэ хугацаанд түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй албан хаагч, орон нутгаас 90 гаруй иргэд, нийт 200 орчим хүн ажилласан. Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул 2017.05.30-ны өдөр түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 31 албан хаагч, орон нутгаас 30 гаруй иргэн, нийт 60 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Мөн 2017.05.30-ны өдрийн 12:00 цагийн сансарын хиймэл дагуулын мэдээллээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг дээрх түймрүүдэд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр голомтод хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 С.Жавхлан: Би өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд амьдарна

УИХ-ын гишүүн С.Жавхлан хэд хоногийн турш ажил хаялт зарлаж чуулгандаа суухгүй байгаа. Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр  С.Жавхлан гишүүн үг хэлэв. Тэрбээр “Та нар намайг ажлаа хийдэггүй гэлээ. Тэгэхээр би энэ ордноос гарахгүй амьдаръя гэж бодож байна. Намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Алаг дарам шаардлагыг хариуг өгч чадахгүй бол Ерөнхийлөгч болно гэдэг худлаа. Маргааш Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.  Шаардлагын хариуг өгөхгүй бол хэдэн хүүхдүүдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Гэхдээ миний аав монголынхоо төлөө ажиллаж байна гэж бодоод ойлгох байх. Энэ дашрамд монголын үрс маш олон болох болтугай гэж ерөөе.

- М.Энхболд: Жавхлан та ямар асуудал хэлэлцэж байгааг мэдэж байна уу?
- С.Жавхлан: Та нарын хэлэлцэж байгаа асуудлыг би мэдэж байна. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудалд чинь олигтой юм биш байна гэв.

Хөөсөнцрийн үйлдвэрт дахин гал гарчээ

Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн хорьдугаар хорооны  нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа.  Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байна.

Баг зүүж ломбард дээрэмдсэн хэрэг гарчээ

Баг зүүсэн этгээдүүд ломбард дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбарданд энэ сарын 20-нд нүүрэндээ багтай гурван залуу орж дээрэм хийсэн хэрэг гарчээ. Гурван залуу барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
ajlaa hiij chadahgui bgaa huniig ogtsruulah ni zuv uu, ardchilsan nam ch gesen iim bmaar bna, tegtel eruugiin onts notsoi gemt hergiin yallagdagchiig ner devshuulj bgaa ni buruu, ard tumen demjihgui
2017/06/02 202.131.243.162
зочин
Говьчууд бид Батсуурь сайдыг огцоруулсан засгийн хуйвалдаанаас хариугаа 6-р сарын 26 нд авах болно өөрөө унасан хүүхэд уйлдаггүйг манай МАН-ын зарим нөхөд ойлгох болно
2017/06/01 66.181.176.10
зочин
УИХ,ЕС-нхаа Батсуурийг огцоруулах хүсэлтийг ханган биелүүлж МАН.аас МУЕ-чид нэр дэвшигчээ ялагдуулж гавьяа байгуулаваа хөөрхий.
2017/06/01 66.181.176.10
Ьбоб
ЖАВХЛАН ГОЁ ШААЖЫНАА.
2017/05/31 103.212.117.124
aaa
asdfasdfa
2017/05/31 103.229.121.22
dddd
asdfasdfasdf
2017/05/31 103.229.121.22
df
aaaaa
2017/05/31 103.229.121.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment