8o
Улаанбаатар хот
mobile menu

16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулна

2017-06-01 14:30:00

Хотын төвд, ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг  16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулах ажлыг энэ онд хийхээр болжээ.Тодруулбал, нийслэлийн гурав, тав, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийн гаднах талбайг тохижуулж, аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэх, амиа алдах тохиолдол буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн бол нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг гаргажээ. Зарим сургуулийн тохижилтын ажлыг хэдийнэ эхлүүлсэн гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment