8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн баяраар АНХААРАХ ЁСТОЙ 4 зүйл

2017-06-01 10:20:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд маргааш буюу зургадугаар сарын 01-ний өдөр болно. Энэхүү өдөр хүүхдүүд хоолны хордлого зэрэг гэнэтийн осол эндэгдэлд өртөх магадлал өндөр байдаг учир дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
  • Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
  • Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний      бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах
  • Хоол хүнсийг бэлтгэх,  хэрэглэх  зөв дадал эзэмших

Осол гэмтлээс сэргийлэх

  • Голын усанд унаж живэхээс сэргийлэх
  • Наршилтаас сэргийлж малгай нимгэн хувцас өмсгөх, ус сайн өгөх
  • Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах
  • Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,

Чингисийн талбайн 2 талын замыг хаана.

  • 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment