8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд баярын мэнд дэвшүүлж байна

2017-06-01 10:00:00

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан бид нэг бөмбөрцгийн эд эс. Нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнє эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэе. Нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийгChuhal.mn мэдээллийн сайтын зүгээс та бүхэндээ дэвшүүлье.

Нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг Chuhal.mn мэдээллийн сайтын зүгээс та бүхэндээ дэвшүүлье!

Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.  Женев хотноо 1925 онд болсон “Хүүхдийн сайн сайхны төлөө” дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалгыг анх гаргажээ. Монгол Улс “Хүүхдийн эрхийн конвенци”-д 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 оны 5 сарын 8-нд боловсруулан батлаж, 6 сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна.

Ийнхүү манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг болсон юм. “6 дугаар сарын нэгэн” буюу Хүүхдийн баярыг жилээс жилд, үеийн үед хүүхэд бүр хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ. Монгол орны мянга мянган хүүхэд багачуудад баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхэн инээд хөөрөөр цалгиж байх болтугай.

Аав ээж, ахан дүүс, найз нөхдийнхөө хамтаар алдрай хөөрхөн үрс, ач энэрлийн далай ээжүүдийнхээ баярыг инээд баясал, аз жаргалаар халгин цалгин тэмдэглэж өнгөрүүлээрэй.

Chuhal.mn сайтын хамт олноос.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment