8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгорчууд хүүхдийн баярыг архи, тамхигүй, автомашингүй өдөр болгожээ

2017-05-31 15:06:23

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах эл өдрийг Баянхонгор аймгийн ЗДТГ-аас "Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай" сэдвийн дор зохион байгуулахаар болжээ Энэ өдөр хүүхдүүдийн очих дуртай тоглоомын төвийг төв талбай болон гурван цэцэрлэгт хүрээлэнд 20 өртөө ажиллуулахаар болон байна.

Мөн эл өдрийг архи, тамхигүй, автомашингүй өдөр байхаар тогтож, эцэг эхчүүдэд үр хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн баярын өдрөөр хүүхдийн "Тэмүжин" театр болон Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан урлагийн тоглолтоор бэлэг барих аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment