8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд У.Хүрэлсүхэд ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев бараалхав

2017-05-31 14:09:00

ШадарсайдУ.Хүрэлсүх ОХУ-ын дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзан хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов . 

 Шадар сайд  “Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” –ийг талууд хэрэгжүүлэх талаар чармайлт гарган ажиллаж байгааг  цохон тэмдэглэж ах дүүгийн найрсаг харилцаатай орны хувьд  өндөр дээд хэмжээний болон салбар хоорондын сайд нарын түвшний уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлхэхэд  ач холбогдолтойг  дурьдав.

Өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын  ажиллагааны комиссын ХХ хуралдаанаар хэлэлцсэн хамтын ажиллагааны  асуудлуудыг ажил хэрэг болгох, түүний дотор хоёр орны дотоод хэргийн яамдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар Монгол Улсын Шадар сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт , ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А. Колокольцев нар санал солилцов.

Уулзалтын үеэр ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монгол улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг ОХУ-д сургах, давтан сургаж мэргэшүүлэх талаар  өргөн боломж байгааг Шадар сайдад танилцуулав.

 Айлчлалыг амжилттай зохион байгуулж халуун дотно хүлээн авч байгаад Монгол улсын Засгийн газар болон Шадар сайд, ХЗДХ-ийн сайд нарт ОХУ-ын төлөөлөгчид  талархал илэрхийлэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment