8o
Улаанбаатар хот
mobile menu

Шалгалтын хариу задарсан асуудал Ж.Батсуурь сайдыг огцруулахад хүргэв үү

2017-05-31 12:35:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр орой Ж.Батсуурь сайдыг огцруулах асуудал хөндсөн. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн. Харин дөнгөж саяхан энэ асуудлыг хэлэлцэж, Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол болж байгаа аж. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан учраас түүнийг огцруулахаар болсон байна. Бүр тодруулбал, Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзжээ.

Мэргэжлийн засгаас өөрсдийнхний дэмжлэгтэйгээр огцорсон анхны сайд нь Ж.Батсуурь болж байгаа. Ер нь заавал хэн нэгэн огцруулах биш өөрийн хүсэлтээр огцордог жишиг дэлхий нийтэд байдаг. Гэтэл манай улсад ажлаа хийж чадаагүй хариуцлагагүй төрийн сайд, УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр огцорч байсан түүх байхгүй.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийн хариуцлагагүй асуудал ганц шалгалтын материал задарсан асуудал биш. Өмнө нь  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн олон жил бугшсан идээ бээр шахагдаж дуулиан тарьсан. Дохио гэдэг бол сонсголын бэрхшээлтэй хүний хувьд төрөлх хэл, энгийн хүмүүсийн хувьд гадаад хэлээс ялгаагүй гэж үздэг. Гэтэл тус сургуулийн багш нар ярианы хэлээр нэр төдий хичээл заадаг, үүнээс  гадна сурагч хүүхдүүдийг янз бүрийн бэлгийн дарамт үзүүлдэг, анги танхимдаа архи уудаг гэх мэтчилэн асуудал ил болсон. Энэ асуудал дэлгэгдсэн өдөр л шууд БСШУС-ын сайд Ж.Батсуурь  өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх  байлаа. Гэтэл сайд маань тус асуудлын талаар нэг ч удаа ам нээгээгүй өнгөрсөн. Харин ч эрхэм сайд 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй хэмээн  хэлсэн удаатай. Ийм хариуцлагагүй үг хэлж, хангалтгүй ажилласан учраас огцруулах хамгийн том шалтгаан болсон бололтой. Гэхдээ сайд Ж.Батсуурийн асуудал өнгөн талаасаа хариуцлага алдсан учраас огцруулсан гэж байгаа боловч тус яамны дотоод зөрчлөөс болж сайд огцорход ч хүргэсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл мөн гарч байна.  Хэдэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ асуудлаас өмнө нь БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаяр болон БСШУС-ын сайд Ж.Батсуурийн таарамжгүй харьцаанаас болж яамны үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон талаар баттай мэдээлэл ч мөн гарч байсан. Дэд сайд асан Ё.Отгонбаярын хувьд тус яамны сайдаар ажиллаж байсан хүн. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан асуудал гүнзгийрч Сайд Ж.Батсуурийг огцруулахад хүргэсэн үү. Өнгөн хэсэгтээ хариуцлагын асуудал яригдаж байгаа боловч цаанаа өөр шалтгаантайг учир мэдэх хүмүүс ярьж байна. Энд хариуцлагын асуудал ярьж байгаа бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн асуудал ч мөн яригдаж ёстой. Хүний алтан амь эрсдсэн байхад энэ талаар хэн ч юу ч яриагүй өнгөрсөн. Мөн бусад сайдуудын 744 тэрбум төгрөгийн ДОЛООН КОНЦЕСС-т мөн хариуцлага тооцох ёстой. Ямартай ч энэ бүхний эцэс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эзэнгүй боллоо. Сайд нь хариуцлага алдсан хэмээн огцрохоор болж, Дэд сайд элчингээр томилогдоод байгаа билээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ogtsor
Barterdene ogtsor
2017/05/31 203.91.117.8
Маш зөв.Сайдад 1 сурагч, 1 багшийн ч асуудал хамаатай гэдгээ ойлгох хэрэгтэй
багш
2017/05/31 103.9.88.210
ундармаа
маш зөв
2017/05/31 43.242.242.52
zochin
M. Enkhboldijn alban tushaalijn naymaa
2017/05/31 87.122.147.129
  • Recent
  • Most Read
  • Most Comment