
Баг зүүсэн этгээдүүд ломбард дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбарданд энэ сарын 20-нд нүүрэндээ багтай гурван залуу орж дээрэм хийсэн хэрэг гарчээ. Гурван залуу барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байжээ.



