8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөөшилсөн бүтээгдэхүүнүүдийг хурааж битүүмжиллээ

2017-05-31 08:44:28

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилтэй загасыг хуурамчаар үйлдвэрлэн хордлого гарсантай холбогдуулан 3 ажлын хэсэг Мөрөн сумын 40 дэлгүүр, 1 бөөний төв, 8 супермаркет, 2 хүнсний захын 18 лангуунаас “Дүүрэн нуур” шилтэй загас 62 ширхэг, “Хатан загас” шилтэй 10 ширхэг, Их булаг цехийн шилтэй адууны жигнэсэн мах 60 ширхэг зарагдаж байсныг шалгалт хийж битүүмжилжээ.

Энэ үеэр дээрх бүтээгдэхүүнүүд шинжилгээний бичиг байхгүй, хаяг шошгоны зөрчилтэй, өндгийг шинжилгээний бичиггүй худалдаалж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн учраас бүх бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилгээнд хамруулах гэнэ. Мөн иргэдэд хүүхдийн баяраар үйлдвэрлэсэн он сар нь тодорхой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг баярын бэлгэндээ сонгох анхааруулга сэрэмжлүүлэг өгч байлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Би энэ жил Хөвсгөлд амоах юм.Хэдэн загас авч хүнд өгье гэж бодсон юм лөөлөө боллоо л доо.Хөвсгөл явах зам дээрч ийм юмнууд харагдаж л байдаг даа.анхаармаар ,бодмоор л юм байна
2017/05/31 103.229.123.215