8o
Улаанбаатар хот
mobile menu

309 ширхэг хугацаа нь дууссан эмийг устгалд орууллаа

2017-05-30 17:51:00

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай  хуралдаанаар  нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар танилцууллаа.2017 оны энэ сарын байдлаар эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулж үзэхэд ханиад харшлын “Астма” эмнэлэг нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчийн гар дээрээс олгож байжээ.  “Гэрэл” , “Орбита” нүдний эмнэлгүүд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Мөн "Царам тэнгэр" эм ханган нийлүүлэх байгууллагаас хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл болон 17 нэрийн 309 ширхэг 10.4 сая төгрөгийн үнэ бүхий бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлж хураасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун онцолсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл