8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Маргаашнаас ихэнх нутгаар бороо орно

2017-05-30 13:48:25

Маргаашаас эхлэн олон газарт борооших нь ээ. Хүүхдийн баяраар  бүрхэг, бороотой байж магадгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээнээс харагдаж байна. Тавдугаар сарын 31 буюу маргааш  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орох ажээ.

Харин зургадугаар  сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-1-нд зарим газраар, 2-нд говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж цаг уурчид мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Уншаад ойлгохооргүй бичих юм аа
2017/05/30 27.123.214.117