8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарсанд дуслын шингэн залгажээ

2017-05-30 10:17:00

Хотын зам дагуу шилжүүлэн суулгасан том оврын 50 нарс модонд дуслын шингэн залгажээ. Дуслын шингэнийг өтөлсөн хатаж байгаа болон шилжүүлж суулгасан, шарлаж өнгө хувирсан, шилмүүс шингэрсэн, нахиа нь дутуу хөөсөн модонд түүвэрлэн хийсэн байна. Иймд иргэдийг шингэн залгасан модыг сонирхож хөндөхгүй байхыг анхааруулсан байна. 

1.3 сая хүн амтай Улаанбаатар хот 220 га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бөгөөд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хотын захиргаанаас анхаарал хандуулах болжээ.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд том оврын тарьц суулгацын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Гэвч том оврын мод тарихад олон улсад 2.5м дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс 2.5м дээш өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж тодорхой хугацаанд дусалын шингэн залгах зэргээр анхаардаг байна.

2016-2020 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийн Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болгох ажлын хүрээнд 2016 оны намарр 380 ширхэг, 2017 оны намар, хавар 1735 ширхэг мод тариад байна. Эдгээр модны арчилгаа, ургалтыг мод тарьсан гурван байгууллага гурван жил хариуцаж ажиллах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hshahahaha
jahahaha . bi tsetserlegjilt kampand ajijadag . ene uuttai . dusal geed bgaa zviliig . manai 1 ajilchind daatgasan . uurshaad duusanguuut . karantniii usaaar selbej baih . hahahahaha
2017/05/30 188.64.243.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment