8o
Улаанбаатар хот
mobile menu

Уурхайн шороонд дарагдсан хүнийг аварчээ

2015-11-18 08:50:00

Бичил уурхайн гүнд шороонд дарагдсан иргэнийг Уул уурхайн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат иргэн Х /34 настай, эрэгтэй/ нь нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн Мөлхөө” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн А-н бичил уурхайн гүнд шороонд дарагдсан байжээ.Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч ослын газарт ажиллаж, уурхайн гүнээс эсэн мэнд гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл