8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-05-30 08:55:17

08:30 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн оны хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын их танхимд болно.

09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн 3 дахь удаагийн хурал болно. Хурлаар ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцогчдын чиг үүргийг тодорхойлох юм.

09:00 цагт: Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хууль сахиулах байгууллага хариуцсан дэд ажлын хэсгээс “Архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулна. Хаана: Ханбүргэдэй худалдааны төвийн 10 давхрын хурлын танхимд

09:00 цагт: Туушин зочид буудалд Монголын ойн нөөцийг хамгаалах асуудлаар томоохон хэлэлцүүлэг хурал болно. Энэ үеэр Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистемтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж улмаар ойн генетик нөөцөд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид илрүүлж тогтоосон зэрэг чухал асуудлуудыг хөндөх юм.

10:00 цагт: Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв ХААН банк, Швейцарын Сандоз компани хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай” өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр БГД, БЗД, ЧД, СБД, СХД, ХУД-ээс төлөөлөл болгож дүүрэг тус бүрээс 15, нийт 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урлаг соёлын тоглолт, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд ХААН банк, Швейцарын Сандоз компани нар тус тус хүүхэд бүрд гарын бэлэг гардуулах юм. ХААНА: Төв ХААН банкны театрт болно /хүүхдийн зуу/

10:00 цагт: МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй С.Ганбаатарт МҮЭХ-оос "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Ёслолын үйл ажиллагаа МҮЭСТО-/баруун 4 зам/-ны 200 тоотод болно.

11:00 цагт: Эрдэмтэн судлаач Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртжээ. Уг шагналыг гардуулж өгөх үйл ажиллагаа Эрүүл мэндийн яамны А танхимд болно.

11:00 цагт: Ирэх сарын 03-04-ны хооронд манай эх оронд анх удаагаа зохион явагдах "Fiba 3x3 Ulaanbaatar Challenger /Гранпри/ тэмцээний Хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын 5 давхарт болно. Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 12 орны баг тамирчид оролцох юм.

11:00 цагт: ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг”  Сүхбаатарын талбайд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: 24 цагт 240 км дугуйн аялал зохион байгуулах тухай “Олон улсын унадаг дугуйн аялалын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Жил бүрийн тавдугаар сарын 31-нд дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэн тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран сурагчдад хандан урилга гаргаж мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын уулчдын клубээс Богдхан уулын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Дэлхийд нэн ховордсон мазаалай хамгаалах зорилгоор нэгдсэн залуус Монголын бартаат замын холбоотой хамтарч “Мазаалай-2017” бартаат замын уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Зөв Монгол ирээдүй” ТББ, “Sunshine villa” хотхон ажиллаж байна.
 
13:00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүлд чуулгын байранд “Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд, Цагдаагийн байгууллагын удирдлагууд болон бусад байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэх, урлагийн тоглолт үзүүлнэ.

14:00 цагт: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах "М-СИ-ЭС Азиа Пасифик Брюэри" ХХК-ийн үйлдвэрийн байранд "Зохистой хөдөлмөр -2017" сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үзүүлэх сургалтыг НМХГ-аас зохион байгуулна. 

14:00 цагт: АСА циркэд СХД-ийн 2000 хүүхдэд зориулсан арга хэмжээ болно. Лавлах утас 9901-0499

14:00 цагт: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн “ААВ ЭЭЖИЙН НОМ” зөвлөмж номын нээлт болно.

16:00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор уршигийн талаар "Бид татгалзаж байна" өдөрлөгийн арга хэмжээг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулна. Хаана: Улаанбаатар чууулгын танхимд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment