Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас Гааль, татварын ерөнхий газрын даргаар С.Пүрэвийг томилсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хуралдаанаар Бүртгэл, статистикийн газрын даргаар С.Мэндсайханыг, Бүртгэл статистикийн газрын орлогч даргаар бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилжээ. С.Пүрэв нь Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол С.Мэндсайхан нь Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад шинэ он гарахын өмнө чөлөөлөгдсөн юм. Энэ нь УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулийн хүрээнд Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэнтэй холбоотойгоор хийсэн чөлөөлөлт байв.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах томилгоо хийгджээ
2016-01-05 10:30:00