
Өнгөрсөн амралтын өдрөөр Сэлэнгэ аймагт тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал тус аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар асфальтан замд T.Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 60 настай Н-н амь нас хохирсон байна. Мөн автомашинд зорчиж явсан дөрвөн хүн болон хөнгөн гэмтсэн авчээ. Одоогоор хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.



