8o
Улаанбаатар хот
mobile menu

Боодолтой бэлгийг сайтар шалгаж авахыг анхааруулж байна

2017-05-30 14:43:00

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хүүхдийн баяраар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл, зөвлөмж гаргалаа. Тус шалгалтанд 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлэн ажиллажээ. Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авчээ. Үүнээс 69 нэр төрлийн бүтээгдэхүүний хугацаа нь хэтэрсэн байсан бөгөөд Үүнд: /Ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кесел, чокопай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр/ багтжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл