Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Төрийн тэргүүнд нэр дэвшиж эрхмүүд Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авахаар ирэхдээ гэр бүл, хүүхдүүд намын нөхөдтэй хамт ирж үнэмлэхээ гардан авсан олны анхаарлыг багагүй татаад авсан. Ирэх сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл манай улсын төдийгүй олон улсын анхаарлыг багагүй татаж байна. Гадны хэвлэлүүдээр манай Ерөнхийлөгчийн сонгууль болон нэр дэвшигчдийн талаар гарсан мэдээ мэдээллийг хүргэе.
www.bloomberg.com МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг онцолсон байна. Тус мэдээллээс харахад “Эдийн засгийг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж тэнцвэржүүлж чадах туршлагатай улс төрч бол М.Энхболд” хэмээн онцолж түүний талаарх мэдээллийг хүргэсэн байна.
Харин Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл (ХАМБЗ) www.nambc.org сайтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намын нэр дэвшигч өрсөлдөж буй талаар бичжээ. Тус Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Монголын Сонгуулийн ерөнхий хороо 2010 онд Монголын хүн намыг үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвших эрхтэй хэмээн үзэж үнэмлэхийг гардуулсан. Уг нь тус намаас авлига, хээл хахуулийн хэргээр ял шийтгэгдсэн, Монгол Улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдөх хүсэлтэй байсан ч СЕХ татгалзсан хариу өгсөн. Хэдийгээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялыг нь хөнгөрүүлсэн ч тэрбээр нэр дэвших эрхгүй юм.
Мөн тус сайтад гарсан мэдээлэлд Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд 1993-2009 онд зөвхөн хоёр намын нэр дэвшигч өрсөлдөж байсан бол 1997, 2001, 2005, 2013 онуудад гурван нам өрсөлдсөж байсан талаар бичсэн байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд ялалт байгуулвал (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) хашсан хоёр дахь хүн болно хэмээн бичсэн байна.
Мөн “Regnum” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мөн мэдээлэл гаргасан байна. Тус нийтлэл нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид: Дуулиант хэргүүд, ололт амжилт” гарчигтай бүхий гаргасан байна. Тус нийтлэлд МАН-ын дарга М.Энхболд 1996 оноос улс төрийн карьераа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар эхлүүлсэн.
Түүнийг хотын дарга байхдаа хууль бус газрын наймаа хийсэн гэдэг ч хууль хяналтын байгууллагаар түүний гэм буруутай тогтоогдоогүй хэмээн бичсэн байна.
Харин АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгын талаар том бизнесмен хэмээн бичсэн байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нь маш олон цуу ярианд холбогддог дуулиан шуугиантай нэгэн. Гэхдээ тэр олон хэрэгт холбогдож байсан ч хэрэг нь хаагдсан гэжээ. Мөн Халтмаагийн Баттулгын аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн нэгэн. Дэлхий дээрх Чингис хааны хамгийн том хөшөөг Х.Баттулга барьсан хэмээн бичжээ.