8o
Улаанбаатар хот
mobile menu

Таргалалт гэж юу вэ?

2017-05-30 17:00:00

Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэг ойлголтод булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. "Obesity“ буюу таргалалт гэдэг ойлголт нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ. Зарим бодибилдинг болон хөнгөн атлетикаар хичээллэгсэд өөхний биш булчингийн нэмэгдлээр жин нэмдэг байна. Байх ёстой биеийн жин хоолоор авч байгаа энерги болон зарцуулж буй энергээс хамаарна.

Өдрийн турш энергийг доорх 3 замаар зарцуулна.

  • Үндсэн бодисын солилцоо буюу унтаж амарч байх үеийн энерги зарцуулалт /үндсэн бодисын солилцо нь нийт энергийн 2-3 хувийг зарцуулна. Бие махбодь энэ энергийг биеийн дулаан хадгалах, хоол боловсруулах зам болон зүрхний булчинг ажиллуулахад зарцуулна.
  • Хоол боловсруулах замаар хоол задарч шингэхэд зарцуулагдах энерги зарцуулалт (нийт энергийн 10% зарцуулна)
  • Биеийн хөдөлгөөн хийхэд зарцуулагдах энерги зарцуулалт

Хэрвээ хүн авч буй энергээ бага зарцуулбал илүүдэл илчлэгийг бие өөхний эс буюу (lipocytes)-д хадгална. Lipocytes энерги хадгалах үүрэгтэй. Эдгээр нь хүн энерги хэр зарцуулахаас хамаараад өсч эсвэл агшиж байдаг. Энергийн балансаа зохицуулахгүй бол өөх хуримтлагдаж биеийн жин нэмэгдэнэ.

Таргалалтыг хэмжих хэмжигдэхүүн

  • Биеийн жингийн индекс - биеийн өөх хэмжинэ /BMI/ /Хүний өвчний эрсдэлт хүчин зүйл болон BMI нь биеийн жингээс хамааралтай эрүүл мэндийн эсрдэлийг тодорхойлоход чухал үзүүлэлтүүд юм. BMI= биеийн жин/кг/ : өндөр /м/2/
  • Бүсэлхийн тойрог /Хэвлий хэсгийн өөхний хэмжээ зарим өвчинд хүрэх эрсдлийг харуулж байдаг. Бүсэлхийн хэмжээ эмэгтэй 94см их, эрэгтэй 101см их бол зүрх судасны өвчин, чихрийн шижинд хүрэх өндөр эрсдэлтэй байна/
  • Антропометр /Антропометр нь арьсны зузааныг өөр өөр газраас хэмжих, ихэвчлэн трицепс, дал, гуяны хэсгээс. Энэ хэмжигдэхүүн нь биеийн жин хэр их булчин эсвэл өөхнөөс тогтож буйг тодорхойлно./
  • Одоо ба урьд байсан өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлс  (архи тамхины хэрэглээ, даралт ихдэх, холестеролын их хэмжээ, чихрийн шижин, зүрх судасны өвчин)

Таргалалт үүсэх шалтгаан

  • Хөдөлгөөний хомсдол
  • Хоол тэжээлийн буруу хэрэглээ
  • Генетикийн хүчин зүйлс 70-80% таргалалтанд нөлөөлнө.
  • Хоол идэх дуршил
  • Хүрээлэн буй орчин
  • Зарим эмнэлзүйн нөлөө /thyroid, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, зарим генетикийн өвчин, гипоталамус булчирхайн гэмтлээс үүсэг таргалалт гэх мэт/

Таргалалтын хэлбэр

  • Биеийн дээд хэсгийн таргалалт буюу алим хэлбэрийн таргалалт. Энэ нь биеийн дээд хэсэг болон бүсэлхийгээр таргалдаг ба илүү аюултай.  Ийм хэлбэрийн таргалат эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдох ба зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд хүрэх эрсдэл өндөр байдаг.
  • Биеийн доод хэсгийн таргалалт буюу лийр хэлбэрийн таргалалт. Өөхөн эд гуя, өгзөгний арьсан дор хуримтлагдана. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд ийм хэлбэрийн таргалалт тохиолддог.

Таргалалтаас үүсэх хүндрэлүүд

  • Цусны даралт ихсэх
  • Зүрх судасны өвчин
  • Холестерол ба липидийн хэмжээ ихсэх
  • Цус харвалт
  • Чихрийн шижин II хэлбэр
  • Бодисын солилцооны синдром
  • Хавдар
  • Үргүйдэл
  • Жирэмсэн
  • Элэг өөхлөлт
  • Цөсний чулуу

Таргалалттай тэмцэх

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
  • Дасгал хөдөлгөөн түлхүү хийх
  • Хооллох зуршилаа өөрчлөх, шим тэжээлийн байдлаа хянах
  • Энергийн балансаа хянах
  • Тураах бэлдмэл хэрэглэх эсвэл хоолны дэглэм дангаар барих нь биеийн жинг богино хугацаанд бууруулах боловч эрүүл мэндэд хортой ба буцаж амархан таргална.
  • Дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй хослуулан турах нь эрүүл арга юм.

Илчлэг. Хоолноос авах илчлэгийн хэмжээг хязгаарлах нь таргалалтын эмчилгээний чухал хэсэг юм. Өдөрт 3500 ккал илчлэг хоол идэхэд ойролцоогор 500г өөх тос хэрэглэнэ. Хүн өдөрт авах ёстой илчлэгээс 500ккал бага илчлэг авбал өдөрт ойролцоогоор 500г турах магадлалтай байдаг. Өдөрт авах илчлэгээсээ хэр их бага хэрэглэнэ төдий чинээ хурдан турна. Гэхдээ энэ нь шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг

Өөх тосны хэрэглээ. Өөх тосны хэрэглээ нийт илчлэгийн 30% ихгүй байх. Ханаагүй тосны хүчил агуулсан тос хэрэглэж ханасан тосноос татгалзах. Өөх тосны хэрэглээг хэт хязгаарласнаас А, Е аминдэм, фолийн хүчил, кальци, төмөр, цайрын дуталд орох магадлалтай. Иймд эдгээрээр баялаг хүнс хэрэглэх. Ургамлын гаралтай болон загасны тос ханаагүй тосны хүчил агуулна. Амьтны гаралтай болон маргарин нь ханасан болон транс тосны хүчил агуулна.Транс тосны хүчил нь ханасан тосны хүчлээс илүү таргалалтанд нөлөөлнө.

Эслэг. Нийлмэл нүүрс-ус хоол боловсрох процессын үед задрахгүй. Хоногийн хэрэглээ 55г-с дээш хэрэглэх хэрэгтэй. Эслэг нь зөвхөн ургамалд түүний дотор хүнсний ногоо, жимс, үр тариа, самар, шош зэрэгт агуулагдана. Эслэгийн нэг хэлбэр болох chitosan нь хясааны ясанд байдаг байна.

  • Уусдаг эслэг. Эх үүсвэр - пектин: алим, цитрусын төрлийн жимс. Үүрэг нь өлсөх хугацааг богиносгох, цөсний хүчилтэй нэгдснээр холестеролын хэмжээг багасгах, өтгөнийг шингэлж, гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж өтгөн гадагшлуулах   
  • Уусдаггүй эслэг. Эх үүсвэр: - хүнсний ногоо, улаан буудай, хивэг, вандуй, байцаа. Үүрэг нь холестеролыг өөртөө татаж биеэс гадагшлуулах, Бүдүүн гэдсэнд амьдардаг ашигтай нянгийн тэжээлийн эх үүсвэр болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Усыг өөртөө татаж өтгөнийг зөөлрүлж түргэн гадагшлуулна. Цөс чулуужихаас сэргийлнэ.

Архины хэрэглээ. Архи нь хоосон илчлэг агуулна. 1мл архи биед задрахад 7ккал илчлэг ялгарна. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хоолны дуршил алдагддаг нь үүнтэй холбоотой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл