8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймагт автомашин онхолдож хоёр хүн амь насаа алджээ

2017-05-24 10:47:38

Замын цагдаагийн албаны дуудлага мэдээллийн төвд өчигдөр зам тээврийн ослын нийт 243 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явжээ. 
Мөн орон нутагт, Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын хоёр хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ газрын зураг чинь юу вэ??? Шал худлаа зураг,нэр нь буруу байна шд , Ийм юм нийтэлж бхдаа ичихгүй юу????
2017/05/24 43.242.243.23